Хоёр жүжигчний “тэмцэл” эцэстээ хүрчээ

Хоёр жүжигчний “тэмцэл” эцэстээ хүрчээ

Жүжигчин Ө.Мөнгөнтулга гэхээр л харгис, хэрцгий эсвэл аймшгийн киноны дүр санаанд ордог нь нууц биш. Бүтээсэн дүрүүд нь үзэгчдэд ийм ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлдэг.Эсрэг дүрийг амилуулж түүгээрээ үзэн ядуулна гэдэг нь тухайн жүжигчний хэр чадвартайг илтгэх биз.Харин сүүлийн үед тоглож байгаа кинонууд нь сайн аав, сайн ах, сайн найз гээд эерэг талын дүр бүтээж байгаа нь олны талархлыг ихэд хүлээгээд буй.  

Энэ удаад тэрээр жүжигчин Б.Анхбаяр, О.Долгор нартай хамтран “Эзэгнэгч” хэмээн уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. “Эзэгнэгч” уран сайхны киноны сураг сонсогдсон цагаасаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Мөн  Мөнгөнтулгыг ямар дүрд тоглож үзэгчдийг гайхшруулах бол хэмээн хүлээгчид мөн цөөнгүй байгаа билээ.

Эсрэг дүрийг чадварлаг бүтээгч О.Мөнгөнтулга ямар дүр бүтээснийг, Анхбаяр, Мөнгөнтулга хоёр юунаас болж тэмцэлдэв, эцэстээ хаана дуусахыг, энэ хоёрын хэн нь жинхэнэ эзэгнэгч вэ гэдгийг мэдэхийг хүсвэл маргааш буюу 2-р сарын 24-нд нээлтээ хийх “Эзэгнэгч” уран сайхны киноноос та сонирхох боломжтой.

Дашрамд дуулгахад Ө.Мөнгөнтулга жүжигчин Б.Анхбаярт атаархаж явдаг гэнэ. Учир нь тэрээр дандаа л эсрэг дүрийг амилуулдаг бол харин эерэг дүрийг дандаа Анхаа бүтээдэг хүмүүс намайг хүлээж авах байдал нь дандаа харгис хэмээн хардаг хэмээн маазраад авна лээ. 

Нээлт: Тэнгис кино театрт 17:00 цагт 

Нээлт: Өргөө-3 буюу IMAX-т 19:00 цагт тус тус нээлтээ хийнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: Эзэгнэгч Монголын уран сайхны кино

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай