Агаарын тээврийн “Хүннү эйр” компани 2016 онд ашигтай ажиллажээ

Агаарын тээврийн “Хүннү эйр” компани 2016 онд ашигтай ажиллажээ

Улс орны бүхий л салбарыг хамраад байгаа санхүүгийн хямралын үед агаарын тээврийн “Хүннү эйр” компанийн хамт олон хүндрэлийг даван туулах зорилт дэвшүүлэн, нарийн тооцоололт, хяналт, дүгнэлтийг нислэг нэг бүрээр хийж, шуурхай, оновчтой төлөвлөлт зохицуулалтыг ажлын байр нэг бүр дээр зохион байгуулж ажилласны үр дүнд 2015 онд орлогороо зардлаа бүрэн хаасан тэнцвэртэй байдлыг хадгалан ажиллаж чадсан байна. Улмаар 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар татварын өмнөх 2,8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Энэ хугацаанд нислэгийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн, ноцтой зөрчил дутагдалгүй ажилласан ба зорчигч тээврийн үйл ажиллагаандаа АТР-72-500 маягийн агаарын хөлгийг Монгол Улсад анх удаа оруулан ирж ашиглаж эхэлжээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот руу шинэ чиглэлийн нислэг, Улаанбаатар-Баян-өлгийн чиглэлд тогтмол маягийн нислэгүүдийг шинээр нээсэн юм. 
Түүнчлэн санхүүгийн зах зээл дээр "Ард" секьюритиз компанитай хамтран “Хүннү бонд” гаргаж, амжилттай борлуулсан нь агаарын тээврийн салбарт өмнө нь хийгдэж байгаагүй шинэлэг ажиллагаа болжээ.
Тус компанийн хамт энэ 2017 онд өмнөх олсон амжилтаа улам бататган ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай