Д.Отгонцэцэгт гавьяат тамирчин цол олгоно

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, улсын долоон удаагийн аварга Даваасүхийн Отгонцэцэгт Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

Тэрбээр 14 настайгаасаа хойш Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэн, 2007 онд спортын мастер, 2009 онд Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан.

2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар 2013 онд "Алтан гадас" одонгоор шагнуулсан юм. Д.Отгонцэцэг энэ оны өмнө болсон олимпын бус жингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн аваргын хос медальт тамирчин болсон юм.

Түүнд гавьяат тамирчин цолыг нь ирэх баасан гаригийн 11.00 цагт Төрийн ордонд гардуулна. Шинэхэн гавьяатдаа баяр хүргэе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай