“Мансуурам”-аар хаврыг угтаарай

“Мансуурам”-аар хаврыг угтаарай

“SPACE” энтертайментийн залуу уран бүтээлч Гүүлий өөрийн шинэ соло уран бүтээлээ та бүхэнд танилцуулж байна.

Хавар анхны яргуй ургаж, хавар анхны бороо шивэрч, хавар хайрын улирал. Нандин гэмээр энэ улирлыг дуучин Гүүлий “Мансуурам” бүтээлээрээ угтаж байна.

“Мансуурам” дууны утгыг уран бүтээлчээс өөрөөс нь лавлахад “Хүн бүрийн мэдэрдэг тэр л нандин мэдрэмж. Зөөлөн хэрнээ аялгуулаг, жаргалтай сэтгэл догдлуулсан хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хайр шүү дээ. Тийм ч учраас бүтээлдээ энэ бүгдийг шингээхийг хичээсэн” тухай хуваалцсан билээ.

Сонирхуулахад “Мансуурам” дууны үг, аяыг залуу уран бүтээлч өөрөө зохиосон гэдгээрээ онцлогтой юм.

Ингээд  түүний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай