Рапид харш хороололын цахилгаан шат 2 хүнтэй B1 давхар хүртэл унажээ

Рапид харш хороололын цахилгаан шат 2 хүнтэй B1 давхар хүртэл унажээ

Хурд группын барьсан Рапид харш хорооллын 25-р байрны  СӨХ-ны ажилчид аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс үүдэн дотроо хүнтэй зорчиж явсан цахилгаан шат  доош унан B1 давхарт ирж зогсчээ. Азаар хүний амь нас эрүүл мэнд хохироогүй ч хохирогч сэтгэл санааны гүн цочролд орсон байна. Хохирогч Ж 4 настай охины хамт тус цахилгаан шатанд зорчиж явсан бөгөөд 7 давхар өнгөрч явахад нь гэнэт цахилгаан тасарч цахилгаан шат доош унан явсаар грашын давхарт очин зогссон байна.Улмаар тус байрны тогийг тасалсан ажилчдад хэлэхэд хэл амаар доромжлон гарын салаавч гарган танхайрсан талаар хохирогч иргэн цахим хуудсандаа өгүүлжээ.

Оршин суугчдын мэдээлж байгаагаар тус байрны тогийг таслахдаа цахилгаан шатыг шалгаагүйгээс  цахилгаан шат өмнө мөн ийнхүү унаж байсан юм байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (62)

Илгээх

Энэ тухай