УИХ-ын гишүүн асан "Фортуна" Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг цагдан хорьжээ

УИХ-ын гишүүн асан "Фортуна"  Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг цагдан хорьжээ

Хөгжлийн банк болон бондын мөнгөтэй холбоотой асуудлаар шалгалт явуулж буй хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн  өнөөдөр тус банкнаас зээл авсан томоохон зээлдэгчид болон УИХ-ын гишүүн асан "Фортуна"  Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг дуудан байцаалт авчээ. Байцаалтын ажиллагаа явагдаж дууссаны дараа УИХ-ын гишүүн асан "Фортуна"  Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих анги руу ачсан байна.

Тэднийг прокурорын тогтоолын дагуу хорьсон бөгөөд "Фортуна" Н.Батбаяр нь өмнө нь цагдан хоригдож байсан ч бие муу гэх шалтгаанаар батлан даалтад гадуур байцаагдаж байсан аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

Илгээх

Энэ тухай