21 аймгийн замын цагдаагийн тасаг хэсгүүд болон АТҮТөв хамтран онлайн хурал зохион байгууллаа

21 аймгийн замын цагдаагийн тасаг хэсгүүд болон АТҮТөв хамтран онлайн хурал зохион байгууллаа

Замын цагдаагийн албанаас Төв, орон нутгийн хэмжээнд түүний дотор улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад үйлдэгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн автозамуудад үйлдэгдэж буй осол, хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцлийг судалж тогтоох, арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүдийг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран өнөөдөр Автотээврийн үндэсний төвд “Онлайн хурал” зохион байгууллаа.

Хурлын үеэр Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах чиглэлээр таса, хэсгийн дарга нарт үүрэг, ажлын чиглэл өгч, орон нутгийн нөхцөл байдалтай танилцлаа.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай