III-р эмнэлгийн салах ёс гүйцэтгэх өрөөг нэгэн компани өөрийн хөрөнгөөр иж бүрэн засварлаж өгчээ

III-р эмнэлгийн салах ёс гүйцэтгэх өрөөг нэгэн компани өөрийн хөрөнгөөр иж бүрэн засварлаж өгчээ

Улсын 3-р төв эмнэлгийн эмгэг судлалын тасагт үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор 54м2 бүхий “Салах ёс гүйцэтгэх ёслолын өргөө”, 22м2 бүхий үүдний хүлээлгийн өрөөнүүдийг шинээр засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж ашиглалтанд орууллаа. Тус байранд 1995 онд их засвар орсноос хойш жижиг хэмжээний урсгал засвар орж байсан ч өнөөг хүртэл их засвар болон тохижилтын ажил хийгдэж байгаагүй юм. Тус ёслол хүндэтгэлийн өргөө, хүлээлгийн өрөөний засвар, тохижилтын ажлыг нийгмйн хариуцлагыг эрхэмлэсэн “Зүүн түмэн буянт” ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалт дэмжлэг туслалцаатайгаар ийнхүү  ашиглалтанд оруулж байна. 


 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай