Хувь заяаны эрхээр дүүгээсээ хагацсан Хангал дүүгээ олно гэж итгэсээр...

Хувь заяаны эрхээр дүүгээсээ хагацсан Хангал дүүгээ олно гэж итгэсээр...

ЭЗЭГНЭГЧ нь амьд гэдгийг хэзээ ч бүү март ... гэх утга бүхий үгс сошиал ертөнцөөр хүчээ авах болов. Учрыг тайлах гэж оролдох аваас бүрэн тайлагдах боломжгүй мэт санагдсанаа нуух юун. Энэ нь "Дөрвөлжин үсэг ХХК”, “35 Films”- ийн хамтын бүтээл “Удирдагч“, ” Нар ойрхон жаргадаг ”,” Анирлагч “,” Нүдэн сондор “ зэрэг уран сайхны киногоороо үзэгчдийг байлдан дагуулаад байсан найруулагч Д.Энхбаатарын ээлжит  бүтээл “Эзэгнэгч” уран сайхны кино  мэндлэх гэж буйг илтгэж байжээ. Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнгээ байгаа сургаар томилолт авч явснаар киноны үйл явдал эхлэх аж. Ах дүү хоёрын хувь тавилан хаашаа эргэхийг, эзэгнэгч гэж чухам хэн бэ энэ бүхний тайлалыг уншигч та бүхэн 2-р сарын 24-ний өдрөөс эхлэн бүх кино театруудаар тольдох боломжтой юм байна. 

Мөн киноны гол дүрүүдэд жүжигчин О.Долгор /МУСТА/, Б.Анхбаяр /МУСТА/, Ө.Мөнгөнтулга /МУСТА/, Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд МУГЖ У.Батбаатар МУГЖ Эрдэнэцэцэг, А.Адилцэцэг/МУСТА/, Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон олон жүжигчид оролцон тогложээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай