Зөгийн балны анагаах ач тус

Зөгийн балны анагаах ач тус

Зөгийн балны найрлаганд фитоницид хэмээх уураг байдаг бөгөөд энэ нь маш хүчтэй бактер устгах чадвартай байдаг бөгөөд мөн түүний найрлаганд нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент, витамины олон найрлагууд багтдаг. 
Олон төрлийн зөгийн бал энд тэнд худалдаалагдаж байдаг бөгөөд би та бүхэнд цэвэр зөгийн балыг хэрхэн таньж мэдэх талаар бяцхан ойлголт өгье.
Зөгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж үзнэ. Усанд уусгахад тунадасгүй байвал цэвэр байна. 
Муу зөгийн балын шинж -хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хөөсрөх, зөгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг. Харин хоолны цуу /уксус/ дусаахад уур гарч байвал цэвэр байж чаддаггүй. 
Харин зөгийн балыг гэрэлтэй, дулаан газар байлгавал ашигтай бодисоо алддаг тул хадгалалт чухал шүү. Мөн балыг хэт халуун ус буюу халуун сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийг устгадаг тул бүлээн ус, бүлээн сүүнд найруулж уугаарай.
Зөгийн бал эрүүл мэндэд сайн гэдгийг мэддэг боловч ямар өвчний үед хэрхэн хэрэглэдгийг тэр бүр мэддэггүй. 
• Цэвэр балыг ямар ч хурц өвчний үед
• Зүрх судасны өвчин
• Бактерицидный- Нянгийн өсөлт хөгжилтийг зогсоох өндөр чанартай учраас шарх шалбархай, хөлдөх, түлэгдэх арьсны болон мөөгөнцрийн өвчнүүдэд 
• Хоолой өвдөх, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнүүдэд 
• Бие организмын бодисын солилцоог идэвхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулах
• Ходоодны шархыг анагаах, илүүдэл жинг багасгах
• Салст бүрхэвчийн эд эсийг тэжээх, сэргээх 
 • Элэг цөсний үрэвсэл
• Шүд цайруулах
• Хөгшрөлтийн эсрэг, залуужуулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Цаашилбал: Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ. 
Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийг сэргээнэ. 
Унтахын өмнө аяга бүлээн ус буюу сүүнд нэг хоолны халбага цэвэр зөгийн бал хутгаж уухад тайвширч, гүн нойрсохоос гадна гэдэсний үйл ажиллагаа сайжирна. 
Нохойн хошууны жимсний нунтаг, үхрийн нүд, бөөрөлзгөнө, зөгийн бал дөрвийг тус бүр нэг хоолны халбагыг нийлүүлж дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгадаг. Өдөрт гурван удаа хоолны өмнө хагас аягаар уухад ханиалга дарагдана.
Өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж ууж заншвал маш сайн. 
Ходоодны шарх үүссэн үед өвдөлт маш хүчтэй өгдөг бөгөөд юу ч идэж болдоггүй, удаан хугацаагаар хоосон байснаас гол харлах нь бий. Ходоодны шархыг газар авахуулахгүй байх шид зөгийн баланд бий. Орой нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал хийгээд хутгалгүй хонуулна. Өглөө өлөн элгэн дээрээ хонуулсан зөгийн балаа хутгаад ууна. Үр дүнг сарын дараа та мэдрэнэ.
Толгойн өвчний үед- хоол идэх үедээ цайны нэг халбага бал хэрэглэж байвал цагийн дараа толгой өвдөхөө болино. Мөн зөгийн балыг зарим ургамлын ханд, жимстэй найруулан хэрэглэх нь үр дүнтэй 
Сэтгэлийн хэт хөөрөлтэй юмуу сэтгэлийн дарамтанд орсон хүн өдөрт 100гр зөгийн бал идвэл ямар ч тайвшруулах эмнээс илүү үр дүнтэй гэдэг.
Хамрын ханиад хүрсэн үед ус зөгийн бал хоёроо 50/50 харьцаатай хийж өдөртөө гурван удаа 2-3 дуслыг хамартаа дусааж байвал хамар бүтүүрэх талаар санаа зоволтгүй болно.
Арьс тань барзайгаад байвал зөгийн бал сүү хоёрыг 50/50 харьцаатай хутгаад нүүрэндээ түрхээд хаттал нь байлгавал толигор болдог.
Нүүрэн дээр тань юм гараад байвал өглөө өлөн элгэн дээрээ аяга зөгийн балтай ус юмуу цай ууж байгаарай. 
Сүүлд нь хэлэхэд зөгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж спиртэн ханд бэлтгэж дуслаар уухад нөгөө миний хэлээд байдаг урт наслалтын жор гарч ирнэ шүү дээ. За энэ удаа арай их юм биччихлээ, яагаад гээд бодсон чинь зөгийн бал чинь бичээд л байвал бичээд байхаар их олон тустай юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай