ЗӨВЛӨГӨӨ: Угаалгын машинаа ариутгаж байх нь чухал

ЗӨВЛӨГӨӨ: Угаалгын машинаа ариутгаж байх нь чухал

Таны угаасан хувцаснаас эвгүй үнэр үнэртэж, угаалгын машины тасалгаа, зөөлөвч резиний завсар хар толбо тогтсон байвал яаралтай угаалгын машинаа цэвэрлэж ариутгах хэрэгтэй. 

Уг толбо хүний эрүүл мэндэд маш хортой мөөгөнцөр, хөгц учраас зөвхөн угаагаад орхиж болохгүй. Учир нь агаараар дамжиж угаалгын өрөөний өнцөг булангуудад тархаж бага багаар таны эрүүл мэндийг хохироож болзошгүй юм. 

Угаалгын машинаа ариутгаж цэвэрлэхэд:

  1. Хөвөн
  2. Бээлий
  3. Хлорамин агуулсан цэвэрлэгээний бодис
  4. Давс
  5. Нимбэгний хүчил 

Эхлээд хлораминтай цэвэрлэгээний бодисоор угаалгын машины дотор гадар, ялангуяа жижиг завсар булан, резинэн эд ангиудыг ариутган 2 цаг орчим угаалгын өрөөний хаалгыг хаалттай байлгана. 

Дараа нь угаалгын нунтаг, давс, нимбэгний хүчил хийж угаах горимыг ажиллуулна.

Эцэст нь цэвэр усаар цэвэрлэнэ. Энэхүү цэвэрлэгээг сард нэгээс хоёр удаа давтан хийж занших хэрэгтэй бөгөөд угаалгын машины тагаа үргэлж нээлттэй орхиж байхыг зөвлөе. Учир нь чийгтэй, дулаан нөхцөлд хөгц, мөөгөнцөр маш хурдан хугацаанд нэмэгддэг. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай