Монголд ховорхон байдаг луун сийлбэртэй ваарыг дуудлагаар худалдана

Монголд ховорхон байдаг луун сийлбэртэй ваарыг дуудлагаар худалдана

Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ. Дуудах үнэ 500 мянган төгрөгөөс эхлэх аж.

Нээлтийн үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.С.Амармандах, “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогч ёогчин Ц.Мөнхсайхан, “Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт, уртын дуучин Э.Болормаа, ардын урлагийн “Нүүдэлчид” хамтлаг нар ая дуугаа өргөж, цугласан олны сонорыг мялаана. Түүнчлэн монгол үндэсний тоглоом наадгайгаар “Цагаан сарын Ёндоотой экспо”-ны үйлчлүүлэгчдийнхээ ёндоог шалгах аж.
“Цагаан сарын Ёндоотой экспо”-ны нээлт маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны 14:00 цагт Хүннү молл цогцолборын их танхимд болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай