“Элэг бүтэн гэр бүл” хандивын тоглолтод урьж байна

“Элэг бүтэн гэр бүл” хандивын тоглолтод урьж байна

М.Эрдэнэбилэг нь 2013 оноос "thrombocytemia" бую уцусны ялтсан эсийн эмгэгээс үүдсэн элэгний хатуурал /цирроз/ өвчний улмаас яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон тул гэр бүл, найз нөхдийнх нь санаачлагаар “Элэг бүтэн гэр бүл” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн.

М.Эрдэнэбилэг нь эхнэр Э.Солонготой 2013 онд анх танилцаж, гурван жилийн дараа охинтой болсон. Охин Э.Санна нь одоо 4 сартай. 

Хагалгааны зардалд нийт 85 сая төгрөг шаардлагатай бөгөөд олны хүч, тус дэмээр зардлын 50 хүрэх хувь нь цугларчээ.Хагалгааны үлдэгдэл зардлыг босгохоор эхнэр Э.Солонгын оюутан ангийн найзууд “Элэг бүтэн гэр бүл” нэртэй хандивынтоглолтыгсанаачлан 2017 оны 2 дугаар сарын 19-нд “Монгол Аса цирк”-т зохион байгуулахаар болсон байна.

Тоглолтод урилгаар МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУСТА О.Баянмөнх, МУСТА Б.Оюунбат, Р.Бадралмаа, дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан, жүжигчин Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв, Ц.Энхтайван, “Увертюра” хамтлаг, залуу дуучин Чойжоо, Хүрэлээ, “Бид 4” хамтлаг, амьд хөгжмийн “Lego”, “Rec-On”, “Compass”зэрэг олон уран бүтээлчид оролцоно. Тоглолтын билет 10.000, 12.000, 15.000 төгрөгийн үнэтэй бөгөөд “Hi-Fi” records болон Orange records-ийн салбаруудаар худалдаалагдаж байна.  Элэг нэгт Монголчууд та бүхэн халуун сэтгэлээр гараа сунгаж нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн, аз жаргалтай амьдрах боломжийг хайрлаарай. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай