Манжуур орохоор явж байсан 5 иргэн авто ослын улмаас амиа алджээ

Манжуур орохоор явж байсан 5 иргэн авто ослын улмаас амиа алджээ

БНХАУ-ын Манжуур хот руу зорчиж байсан манай улсын таван иргэн өчигдөр зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тэд Дорнод аймгийн төвөөс гарч  тус улсын хилийн боомт Алтан-Эмээлээс Манжуур хот руу машин хөлслөн явж байсан бөгөөд хөлсөлж явсан “Toyota Pruis-20” маркийн автомашиныг нь том оврын ачааны машин мөргөж, жолоо барьж явсан хятад иргэн, таван монгол зорчигч иргэн газар дээрээ амьсгал хураажээ. Нас барсан иргэд нэгэн аймгийн сургуулийн багш нар байсан гэнэ. Монголын талаас хобогдох албаны хүмүүсийг иртэл осолд өртсөн иргэдийг ослын газраас хөдөлгөхгүй байх Хятадын холбогдох албаны шийдвэр гарсантай холбогдуулан Дорнод аймгаас шуурхай бүрэлдэхүүн гарч хэргийн газар руу хөдөлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай