“ХАММЕР МОНГОЛИА” ХХК, “ХАММЕР КЛУБ”-ээс мэдэгдэл гаргажээ

 “ХАММЕР МОНГОЛИА” ХХК, “ХАММЕР КЛУБ”-ээс мэдэгдэл гаргажээ

2-р сарын эхээр фэйсбүүк хуудсуудаар Hummer club, Hummer Mongolia- гийн нэрийг ашиглан автомашины хонжвортой гэх хуурамч уралдаан зарлан нэр хүндэд нь халдсан гэж үзсэн тул дээрх байгууллагаас албан ёсоор мэдэгдэл гаргажээ.Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Hummer club, Hummer Mongolia зэрэг нэрийг ашиглан олон төрлийн хуурамч аккуантуудыг нээн харилцагч, үйлчлүүлэгчидийг төөрөгдүүлсэн асуудал сүүлийн үед маш их гарах боллоо. Тиймээс “ХАММЕР МОНГОЛИА” ХХК, “ХАММЕР КЛУБ”-н нэр төрд санаатай халдах зорилгоор тус нэрүүдийг барьж зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тарааж нэр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг таслан зогсоохын тулд хариуцсан газруудаар шалгуулж зохих арга хэмжээг авахуулах болсоныг мэдэгдэж байна. “ХАММЕР МОНГОЛИА” ХХК, “ХАММЕР КЛУБ” нь дээрх аккуант дээр гарсан мэдээ мэдээлэлийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй тул харилцагч , үйлчлүүлэгчид та бүхэн найдваргүй онлайн харилцагчдаас болгоомжилно уу!!!

Уралдаан зарласан хуурамч фэйсбүүк хуудасууд

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай