Канад сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан өдөрлөг болно

Канад сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан өдөрлөг болно

Канад улсын Засгийн газраас дэлхийн хөгжиж буй 100 гаруй улсад хэрэгжүүлдэг жендэрийн тэгш байдлыг хамгаалах; эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол зэрэг хүний хөгжлийн суурь асуудлыг дэмжих, хүний эрх, засаглал, ардчиллыг хамгаалах; тогтвортой, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих; уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, байгаль орчны тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг дэмжих зорилготой Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь Монгол Улсад 1997 оноос анх хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө 20 жил Монголын эдийн засаг, соёл, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

2017 оны 2 дугаар сарын 15-ны 11 цагт Централ Тауэрын 4 дүгээр давхрын хурлын танхимд болох өдөрлөгийн үеэр Канадын ЭСЯ болон Канад сангаас уг хөтөлбөрийг сонирхсон иргэний нийгэм, ТББ-д Канад сангийн орон нутгийн санаачлага хөтөлбөрийг танилцуулах, төсөлд хэрхэн хамрагдах болон төсөл боловсруулахад анхаарах зөвлөмжийг өгнө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай