Д. Ганбаяр: Монголд Компанийн засаглал сул байгаа нь л харагдаж байна

Д. Ганбаяр: Монголд Компанийн засаглал сул байгаа нь л харагдаж байна

Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дарга Д.Ганбаяр Эрдэнэтийн асуудлаар байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна.

Монголд бизнес хийхэд ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГГҮЙ болох нь нотлогдож байна. Засаглал сайн гэдэг Арилжааны банк Хадгаламж эзэмшигч бидний мөнгийг юунд яаж зарцуулж байгаад хяналт тавьж чадахгүй байгаа нь харамсалтай. Аль 1-ны талыг биш ард иргэдийн татвар төлөгчийн мөнгөөр боссон төрийн өмч, Олон нийтийн хадгаламжийг татдаг банкны хувь тэдгээрийн эрх ашиг хохирчих вий гэсэндээ мэргэжлийн хүний хувьд санал бодлоо илэрхийллээ. Нийгэмд үүсээд байгаа Эрдэнэттэй холбоотой асуудлыг зөв ойлгуулах гэсэндээ саналаа хэлье.

Эрдэнэтийн 49%-ийн хувийн хэвшил хууль ёсны дагуу худалдаж авахад асуудал байхгүй.

1-т ХХБ нь Банкны тухай хуулийг зөрчин өөрийн хөрөнгийн 20-оос дээш хувийн зээлийг 1 зээлдүүлэгчид Мөнгө угаасан хэлбэрээр сонирхолын зөрчилтэй хэлцэл хийж олгосон.

2-т Оросын компани хувьцаагаа Засгийн Газарт-т зарах санал тавьсан. Үүнийг Засгийн Газар худалдаж авах мөнгөгүй бол олон нийтэд нээлттэй санал буюу тендэр зарлах ёстой байсан.

3-т Орос Монголын Засгийн Газар-ын гэрээгээр тухай асуудлыг Үндсэн хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд УИХ-аар буюу хувьцаа эзэмшигчдээр нь хэлэлцүүлж шийдүүлэх хууль зөрчсөн.

Иймд их хэмжээний, сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх шийдвэр гаргах хэрэгтэй бол ХХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж хэлэлцэх талаар Компанийн тухай хуульд заасан. Энэ талаар ХХБ-ны ТУЗ хуралдсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв ТУЗ нь хуралдсан бол ийм хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгож тус банкыг ийм эрсдэлд оруулахгүй байсан биз.

ШУДАРГА БУСААР ЭРДЭНЭТИЙН 49% худалдаж авсан ШУДАРГА БУС ӨМЧЛӨГЧ гэх иргэний хуульд заасан хууль зүйн үндэслэл байна. Хуулийг манай хууль мэдэхгүй бизнес эрхлэгчид өөрийнхөөрөө тайлбарлаж хууль бус аргаар ШУДАРГА БУС байдлаар бизнес эрхлэж байгаагийн том жишээ бол яах аргагүй энэ хэлцэл.

Компаниуд ийм байдалд орохгүйн тул Засаглалаа сайжруулж эрсдэлээ удирдах хэрэгтэй байна. Дан ганц ТОМ хувьцаа эзэмшигчийн хувийн шийдвэрээр их хэмжээний хэлцэл, сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх биш ТУЗ-аараа, Удирдлагын багаараа шийдвэр гаргаж байвал ХХБ ийм байдалд орохгүй байх байсан.

Төр 49% хувийг эргүүлэн авч байгаа тохиолдолд Хадгаламж эзэмшигч бидний мөнгийн 100% ХХБ-д төлөх үүрэгтэй. Мэдээж хууль зөрчсөн үйлдэл бүрт эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож Засаглал ямар байх ёстойг Монголбанк харуулах цаг нь болсон гэж үзэж байна.

Нийтийн эрх ашгийг Хувийн ашиг сонирхолоос дээгүүр тавьж шийдвэр гаргаж байя гэж уриалъя даа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай