СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан ШУУРГА шуурч хүйтэрнэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан ШУУРГА шуурч хүйтэрнэ

ЦУОШГ-аас 2017 оны хоёрдугаар сарын 13-наас хоёрдугаар сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг тооцоолон гаргажээ. Тус тайланд дурдсанаар хугацааны дунд үеэр цас орж, шуурч хүйтрэх юм байна.

Баруун аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурна. Салхи 14-15,18-нд зарим газраар 15-17м/с хүрч ширүүснэ. 15-16-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар цас,19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14-15-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 15-17-нд хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна

Зүүн аймгуудын нутгаар: 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 15,19-нд зарим газраар 14-16м/с, 17-18нд 7-12м/с хүрч ширүүснэ. 13-14-нд хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 15-наас хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна.  

Говийн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 15-нд зарим газраар 15-17м/с хүрч ширүүснэ. 16-17-нд хүйтэрнэ. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай