Ганц бие Солонгос ээжийн ухаан

Ганц бие Солонгос ээжийн ухаан

Нэг ганц бие Солонгос ээж надад ингэж хэлж байж билээ.
- Танай Монголчууд бүгд хүүхдүүдээ өөрөөсөө илүү яваасай гэж хүсдэг мөртлөө яагаад хүүхдүүдээ өөрийнхөө хийдэг өнөө л хар ажилаа хийлгэдэг юм бэ? 
- Би бол хүүхдээ өөрөөсөө илүү амьдраасай гэж хүсэж байгаа болохоор өөрийнхөө хийдэг энэ ажилаа хүүхдээрээ хийлгэхгүй. 
Миний хүүхэд надаас илүү амьдрахын тулд миний өдөр бүр хийдгийг хийхгүй байх ёстой гэж .

Энэ үг үнэхээр тархин дундуур минь татаад авах шиг үнэн санагддаг юм даа.

Ямартай ч олон жилийн өмнө сонссон энэ үг надад маш их зүйлийг ойлгуулсан юм.
Харин танд яахыг би таашгүй ч тантай сонссоноо хуваалцаж байна. 
Тэр Солонгос ээж тухайн үед 7-р ангийн охинтой атлаа аль хэдийн Америкийн хамгийн шилдэг гэх бүх дээд сургуулийг судалчихсан байсан.
Тэгэхэд би гэхэд л 8 - р ангийн охин хүүхэдтэй мөртлөө юу ч мэдэхгүй ангайж явснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Надаас хоёрхон насаар эгч Солонгос эмэгтэй англи хэлээр учиргүй мундаг биш мөртлөө үр хүүхдийнхээ төлөө аль эртнээс бүхнийг чадлаараа судалж,хайж ,цуглуулж, охиноо ирээдүйд нь бэлдэж байсан.

Тэр бүсгүй охиноо өөр замаар алхуулах гэж өглөө бүр хамтдаа үүрийн 4 цагт босож , өөрөө туранхай ч нэлээд мираалиг охиноо тураах гэж хамтдаа гүйхээс түүний өглөө нь эхэлдэгсэн. 
Манай Монгол хатан ухаант ээж нар шиг тураач чи , би чам шиг байхдаа гуалигхан байлаа гэж үглэсэнгүй. Өөрөө үлгэрлэн, охиноо сайхан болгох гэж зүтгэсэн.

Гэтэл би 10 жил энэ Америкт амьдрахдаа ингэж хэлж ярих нэг ч Монгол эмэгтэйтэй нүүр тулан таарсангүй. 
Ядаж л өөрөө турах гээд гүйж яваа Монгол ээжтэй яг энэ амьдарч байгаа Чикаго хотноо нэг ч тааралдсангүй нь гашуун хэдий ч үнэн.Харин тиймээ ,турахиймсаан гэх үгийг хэлэх бүсгүйчүүдтэй бол наснаасаа их тааралддаг .

Ганц бие Солонгос бүсгүй 6 өдөр хумсны салонд ажиллахдаа хүүхдээ өөрийнхөө хийж үзээгүйгээ хийлгэх гэж мачийн элдвийн дугуйлан секцэд сургах.Энэ ээж хүүхдээ дагуулан хот, хот муж үзэх, үзүүлэх гэж зорьдоггүй. Тэр олж буй бүх мөнгөө хүүхдээ хэрэгтэй зүйлд сургахад зориулах.
Гольф, хөгжим, шатар, усанд сэлэх дугуйланд охиноо явуулдаг.
Ээжид ч охинд ч дэмий сул өнгөрөөх цаг гэж бараг үгүй болохыг би анзаарч байв.

Харин манайхан бол хүүхдээ дугуйлан сэкцэнд хамруулахаас илүүтэй зун болохоор ,хэдэн хураасан төгрөгөөрөө хот муж үзүүлж өөрсдийнх нь хэлдэгээр аялж, амарч зугаалж "нүд тайлуулахдаа" түлхүү анхаарах.
Харамсалтай нь 50 мужийг бүгдийг нь үзлээ гэж гайхширан ярьж байгаа гэр бүлийн хүүхэд нь өнөө л хумсны салонд, эсвэл тракны жолоо мушгиад л явж байх.

Хамгийн миний эмзэглэдэг зүйл бол өнөөдөр хүүхдийнхээ боловсролын төлөө Америкт ирсэн гэж ярьцгаах бидний үр хүүхдэд Америкт ирээд хумсчин ,тракны жолооч болох нь үнэхээр том "боловсрол" зорилго байсан гэж үү ???
Би бол үгүй гэж хэлнэ.

Энд дугуйлан секц бас нэлээд өндөр үнэтэй .
Харин бид хоёулаа хамтдаа ажиллах мөртлөө л хүүхдүүдээ хумсны салон, мэтсэд ажилуулах эсвэл ирээдүйг нь бодохдоо community коллеж мэтийг л бодох.

Тэр ч бүү хэл охиндоо ,хүүхэддээ 
- Чиний насан дээр би туранхай ,гоё ,сайхан байлаа, тураач чи гэж амаараа хэлэх Монгол ээж аавыг бол олон харсаан.
Өөрийн биеэр үлгэрлэх нь хамгаас чухал шүү дээ. Амаараа хэлэхийг хэн ч чадна.

Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй ээ гэж ирээд л хүүхдүүддээ яг өөрийн хийж байгааг хий гэнэ дээ .
Дийлэнх нь эргээд л бидний замаар ,бидний харьцдаг ,нүүр харж худал инээж гараад л биднийг энэ орчлон дээр байдгийг ч мартах өнөө л хүмүүстэй харьцаж, өөрийн явсан балар жимээр тэднээ алхуулж, тэнд ихэнх нь шигдээд үлддэг .

Уг нь бол бидний татаж үзээгүй хаалгаар тэд орж гарч , бидний сууж үзээгүй сандал дээр сууж, бидний хараагүй цонхоор харж байх ёстой юм шүү дээ.

Солонгосчуудаас сурах юм үнэхээр их юм даа гэдгийг л хэлмээр санагдлаа. Алийн болгон бид өөрснийгөө хоосон магтаж, томдсон цаасан малгай өмсөөд гүйцгээх вэ...

Жич- Мэдээж бүх хүнийг тэгж хамруулаагүй нь тодорхой юман дээр л бас л чичрээд унав зарим нэгэн хүмүүс минь. 
Яагаад гэвэл би бүх хүний амьдралыг огтоос мэдэхгүй . Нийтлэг харагддаг зүйлийн тухай л бичдэг болохыг хэт ухаантнууд минь болгоох буй заа.
Хэлбэр дүрсний хувьд тарган энэтэрд орохуйц танил найз нөхөд байваас хүлцэл өчье. Таныг хэлээгүй болно.Шаал хэрэггүй юманд дайсагнаад байгсад их ,өөрийгөө л та зовоохын нэмэр.

Мэдээж бүх Солонгос ээжүүд энэ Солонгос ээж шиг ухаантай биш нь бас тодорхой. 
Монгол ээжүүд дотор ч ухаантай мундагууд бий нь ойлгомжтой. 
Еэвэнгийн нөгөө тал нэхээд унадаг улсад хэлчихье.

Хулганайн Тэргэл Чикаго хот

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай