"Туркиш Эйрлайнс-ын дараагийн "бай" нь Монгол уу

Либералчлах нь үнэ бууруулах шилдэг арга болохгүй тохиолдолууд байж болдог тэр тусмаа нисэхийн салбарт мангасуудтай болгоомжтой тоглох ёстойг жижиг орнуудад сануулга болохоор жишээг Гүржид тохиолдсон явдлаар "Форбс" сэтгүүл дээр тайлбарлан нийтэлжээ. Үнэ бууруулах нэрээр либералчилсан нь сүүлдээ үндэсний агаарын тээвэрээ сүйрүүлж, гадны том компанийн эрхшээлд лавхан оруулсан тухай уг нийтлэлийг уншсаны дараа Монголын иргэний агаарын тээврийн салбар Гүржийн алдааг давтах вий гэсэн зовнил уншигч танд өөрийн эрхгүй төрөх биз ээ. Дашрамд дурдахад Гүржийн агаарын тээврийн салбар нь Монголтой харьцуулахад нэлээн том зах зээлтэй олон тээвэрлэгчтэй байсан юм.

-СААКАШВИЛИ БА ГҮРЖИЙН БҮТЭЛГҮЙ ТУРШИЛТ-

Иргэний нисэхийн салбараа өөрчлөн байгуулсан Гүржийн туршлагыг бүтэлгүйд тооцохын учир:

Зургадугаар сарын 26-ны өдөр, Одесс мужийн шинэ губернатор Саакашвили иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Госавиаслужба (ГАС)-ын даргын зөвлөлийн хуралд хүрэлцэн ирж, тус агентлагийн дарга Денис Антонюкийг Украины хамгийн том агаарын тээвэрлэгч Международные авиалинии Украины (МАУ)-ийн ашиг сонирхлыг лоббидож, авилга, хээл хахууль авсан гэж дайрчээ. Удалгүй дараа нь гүбернатор Саакашвили Дэд бүтэцийн сайд Андрей Пивоварыг оролцуулсан хэвлэлийн бага хурал хийж, түүн дээр мөн иргэний нисэхийн дарга, салбарын удирдлагуудыг илт заналхийлсэн үг хэлжээ.

Хэдийгээр авилга, хээл хахуультай тэмцэх шаардлагатайг тунхаглан, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатайг ярьсан боловч, үүний цаана жирийн иргэдийн ашиг итгэл үнэмшлээр тоглож наадсан байна. Үнэн хэрэгтээ Саакаашвили нь түрэмгий байдлаар туркийн нисэх компаниудын болон Стамбул хотын нисэх онгоцны буудлын ашиг сонирхлыг хамгаалсан нь баригджээ. Өөрийн хэлсэн үгт байнга гүржийн эдийн засгийн либералчлалын туршлагыг дурьдаж, тоо баримт иш татаж ээ.

Иймд, Гүрж хэрхэн өөрийн нисэхийн салбар аа өөрчилснийг эргэн санацгаая.

2005 онд Михаил Саакашвили Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа нислэгийн тийз Европтой харьцуулахад үнэтэй байгаад гомдоллосон байдаг. Үндэсний тээвэрлэгч нарын өртөг бууруулах боломжгүйг үндэслэлтэй тайлбар, баримтыг төрийн зүгээс хүлээн авалгүй, «Хямд нисч чадахгуй бол, чаддаг гадаадынхан нисэг!» гэсэн хариу өгчээ.

Гүрж рүү нислэг үйлдэх бүх хязгаарлалтуудыг нэг өдөр байхгүй болгож, гадаадын дурын тээвэрлэгч Гүржийн дурын нисэх буудал руу нисэхдээ зөвшөөрөл авах шаардлагагүй болж ээ.

Үүний үр дүнд хэдхэн жилд гүржийн 17 агаарын тээвэрлэгчээс зах зээлд 3 л үлджээ. Гадаадын тээвэрлэгч нараас Туркийн Turkish Airlines хамгийн их идэвхжиж Стамбулаас нислэгийн тоог даруй нэмж өргөжлөө. Үүнд олон шалтгаан бий.

Нэн түрүүнд, нэг тал нь хязгаарлалтуудаа үгүй болгож байхад, нөгөө талуудаас нэг нь ч ийм үйлдэл хийгээгүй, Гүржийн засгийн газар нэг талын шийдвэр гаргасан байхад Украинаас, эсхүүл Италиас Гүржрүү нислэг үйлдэхэд тухайн улсуудын төрөөс зөвшөөрөл авах шаардлага хэвээр үлджээ.

Хоёрт, гүржүүд гадаадын зорчигчдын урсгалыг өөрийн улсад нэмэгдүүлэх арга олж чадаагүй, таатай нөхцөл бүрдүүлээгүй болно. Үүнд мөн зорчигч урсгалын үндсэн чиглэл болох ОХУ, Шенгены орнуудад зорчиход виз шаардлагатай тул энэ нь төдийлэн урсгал нэмэгдүүлэх боломж олгохгуй байгаа юм.

Гадаадын авиакомпаниуудад Гүржийн нийслэл Тбилиси хотруу нислэг үйлдэхээс татгалзахад хүргэж байсан ганц шалтгаан нь нисэх онгоцны буудлын хуучирсан терминалууд байв. Улсын төсөв хөмрөг ядруухан, мөнгөгүй байсан тул, нисэх буудлын терминалын хөрөнгө оруулагчид тус байгууламжийг түрээслүүлэх шийдвэр гарчээ. Үүний үр дүнд, 2005 оны намар Тбилиси хотын, 2007 онд Батуми хотын нисэх онгоцны буудлууд тус тус 20 жилийн хугацаатайгаар туркийн TAV компанид шилжжээ. Түрээсийн гэрээгээр хөрөнгө оруулагч нар онгоцны буудлуудын шинэчлэл, барилга, хөөрөх-буух зурвасын сэргээлтэнд 100 гаруй сая доллар оруулах болсон байна. Гүржин тал өөрийн талаас, тус буудлуудын үйл ажиллагаанд оролцохгүй, тус буудлуудаас 100 километрийн радиуст өөр нисэх онгоцны буудал ажиллуулахгуй, барилгын зөвшөөрөл олгохгуй байх амлалт өгч, үүрэг авч. Түрээсийн төлбөрийг Батуми нисэх онгоцны буудлын хувьд хорин жилийн хугацаанд 1 (нэг) доллар байхаар тогтожээ.

Туркийн TAV Airports Holding компани нь Хорват, Гүрж, Македони, Тунис, Саудын Араб, Туркд байрлах олон улсын нисэх буудлуудын менежмент, удирдлагыг гүйцэтгэдэг компани юм. Тус компанийн «цуглуулгын гол бриллиант» нь Стамбул хотын Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал юм. Олон улсын шинжээчдийн судалгааны дүнгээр тус буудал нь сүүлийн таван жилд хамгийн хурдан хөгжиж буй хаб буудал юм.

2014 онд тус буудлаар 56 сая 767 мянган зорчигч үйлчлүүлснээс 76 хувь нь Turkish Airlines-ийн зорчигч байв. Нисэх онгоцны буудал, авиакомпани хоерын бизнесийг хамааруулж, уялдуулан зохилдуулж хийдэг байна. Тус компанийн мэдэлд байдаг бүх нисэх онгоцны буудлууд нь (Анталья болон Медина хотуудынаас бусад) нэг л зорилготой зорилготой ажилладаг. Энэ нь Стамбулын Ататюркийн нэрэмжит буудлын зорчигч урсгалыг хангахад оршино. Түүнийг нислэгийн хуваарь болон хөнгөлөлтийн системээр дамжуулж хамгийн таатай нөхцлүүдийг үндсэн үйлчлүүлэгч Turkish Airlines-д үзүүлдэг ба  өрсөлдөгч нарт нь эсрэгээр, тэдгээрт зориулагдан бүрдүүлсэн нөхцлүүд нь өрсөлдөгчдийг нь тус бизнесээс татгалзахад хүргэдэг байна.

Энэхүү аргыг гүржүүд их удалгүй мэдэрсэн болно. Европын авиакомпаниууд Гүржрүү нислэг эхлүүлэхээс татгалзсаар хэвээр байв. Шалтгаан нь дээр дурдсанаас гадна Гүржийн үндсэн нисэх буудлуудын шинэ удирдлагын зүгээс таатай нислэгийн хуваарийг өгөхгүй байх, төлбөр хураамжийн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг болно.

Эцсийн үр дүнд нислэгийн тийзний үнэ хямдарч чадаагүй юм. Зарим тохиолдолд зорьсон газраа очиход бүр их хүндрэлтэй болжээ. Иймээс гүржийн болон зарим гадаадын компаниууд Стамбулаар дамжин гүйцэтгэгдэж байгаа туркийн компаниудад өрсөлдөөгд ялагдаж, нислэгээ хаахад хүрчээ.

2010 он гэхэд Тбилисиинхэн нэг зүйлийг ойлгосон байна. Энэ нь хямдхан шууд нислэгүүд үгүй болсноор ерөнхийлөгч Саакашвилийн удирдах эринд үндэсний гол бахархал болсон далайн хот Батуми хот болон түүний эргэн тойрны цанын баазуудын хөгжил цэцэглэлтийг гадаадын жуулчид үзэж харах гэж зорчих нь бүр их үнэтэй, хүндрэлтэй болсноос тоо нь багасжээ.

Туркийн хөрөнгө оруулагчдыг совесть-той байхыг хүссэн Гүржийн удирдлагын хожимдсон оролдлогууд тэдгээрийг үл тоох хандлагыг мөргөж үгүй болох нь тэр. Аргагүйдсан гүржүүд Поти хотод социализмаас үлдсэн нисэх буудлыг сэргээн ашиглах шийдвэр гаргажээ. Эдийн засгийн чөлөөт бүс болгон зарлаж, арабаас хөрөнгө оруулагчдыг олжээ. Гэвч хуульчид Туркийн TAV Airports Holding-тэй хисэн гэрээний нөхцлүүдийг дахин анхааралтай уншихыг сануулав. Түүнд заагдснаар гүржүүд 100 км бүсэд өөр ямарваа нэгэн нисэх буудал ажиллуулахгуй байх үүрэгтэй билээ (Поти Батуми хоерын хооронд 50 км).

Хөрөнгө оруулагчид олдоогүй тул, гүржийн засгийн газар өөрийн хөрөнгөөр Күтаиси хот дахь нисэх буудлыг сэргээн засварлажээ. Тус буудлын байрлал нь нийслэл Тбилисээс болон дээр нэрлэгдсэн аялал жуулчлалын бүс болох Батумигаас уул даваагаар тусгаарлагдсан, гэрээний дагуу 100 км илүү алслагдсан юм. Тус буудлын засвар, сэргээн байгуулалтыг жилийн дотор багатааж хийж гүйцэтгэсэн боловч, нислэг үйлдэх тээвэрлэгч олох нь илүү хүнд ажил байв. Нэг ч тээвэрлэгч олдсонгүй. Сүүлд нь засгийн газраас шийдвэр гарган, олон хөнгөлөлт, хураамжаас чөлөөлөх, бүүр багагүй хэмжээний дотаци өгөхөөр болжээ. Украины Wizzair Ukraine компани Киев – Кутаиси 2012 оны намар, жаал хожуу Унгарын Wizzair Hungary компани тус буудлаас Варшав, Будапешт, Катовице, Вильнюс нисэх болж. Өнөөдөр Кутаиси хотыг зорьсон аялагчид найман чиглэлээр зорчих боломжтой байна (Европоос дөрвөн чиглэлд Wizz Аir нисч байна). 2014 онд тус буудлаар 218 000 зорчигч үйлчлүүлсэн бол Батуми хотын буудлаар мөн ижил тооны зорчигч дамжсан байна. Тбилиси хотын нисэх буудлаар 1,57 сая хүн үйлчлүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл лоукост компаниууд өөрсдийн үүргээ биелүүлж байгаа боловч, гүржийн төрд энэ нь хэдий хэмжээний зардал болж байгаа нь улсын нууц байгаа юм.

Харин Гүржийн агаарын тээврийн бизнест үүссэн энэ нөхцөл байдлаас үр жимсийг нь хүртэж байгаа нь мэдээж нөгөө л туркийн Turkish Airlines, нөгөө л TAV Airports Holding. Лоукост тээвэрлэгч зах зээлд орж ирсэн ч энэ хоёрын бизнес барилд огтхон ч нөлөөлсөнгүй. Үнэ, хураамж буурсангүй, Батуми хотоос Европруу зөвхөн захиалгат чартер нислэгтэй, Тбилисигээс Европын чиглэлд зөвхөн 7 нислэг байгаагаас (европын компаниууд Варшав, Мюнхен, Афин, Рига чиглэлд, гүржийн Airzena Вена, Парис, Амстердам). Бусад бүх нислэг зөвхөн дамжин гүйцэтгэгдэхээр хийгдсэн, дийлэнх нь Стамбулаар дайран өнгөрөх. Стамбулруу өдөрт таван нислэгтэй. Ryanair компанийг оруулахаар болсноо Саакашвили зарлаж байсан боловч энэ нь биелэлээ олсонгүй, мөн Wizz Аir Тбилиси руу нисэх бодолтой байсан ч түүнээс татгалзаж ээ.

Энэ нийтлэлийн эхлэлд дурьдсан уулзалт дээр Саакашвили Гүржид 6 сая жуулчин зочилсыг дурьдав. Үнэн хэрэгт 2014 онд гүржийн гурван нисэх буудлаар нийт 2 сая зорчигч нэвтэрчээ. Тус тоо ардчилалын үеийн хамгийн дээд амжилт юм. Саакашвилид итгэн тус тоог бодит гэж хүлээн зөвшөөрсөн ч (үнэн хэрэгтээ зорчигч нарын тал нь гүржүүд юм), зорчигчийг ирж явж буйгаар хоёр бүртгэж байгаа тул бодит тоо бол 1 сая жуулчин юм.

Гүржийн Дотоод Яамны дүн мэдээгээр 2014 онд Гүржид 2,2 сая жуулчин зочилсон ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 7,4% өссөн байна. Үүнээс түркүүд 29,6%, армянууд 23,9%, азербайджанууд 19,9%, оросууд 14,2% байв. Wizz Аir жуулчны тоог нэмсэн боловч, тэдгээрийн тоо 100 000 хүрээгүй. Саакашвилийн хэлсэн “Гүрж бол Украин биш, Оросоос машинаар амархан зорчих боломжгүй...” гэж хэлснийг нь статистик тоо мэдээ үгүйсгэж байна. Тус яамны бүртгэлээр 2014 онд 413 мянган ОХУ-ын иргэд автотээврийн хэрэгслээр хил давж Гүржид зочилжээ.

Дотоодын нислэг үйлдэх гадны тээвэрлэгч олдсонгүй. Батуми-Тбилиси чиглэлд үндэсний тээвэрлэгч Airzena долоо хоногт зургаан нислэг үйлддэг байна. Үнэ тариф нь нэг талдаа 50 евро. Международные авиалинии Украины (МАУ) нь Киев-Одесса чиглэлд 31 доллараар нисдэг байна.

Украины Госавиаслужба (ГАС)-ын даргын зөвлөл хуралдсан тэр өдөр, уурлаж бухимдсан Михаил Саакашвили Одессийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гадны хөрөнгө оруулагчийг төвөггүйхэн олох болсноо зарлав. Мэдээж, хуучин анд нөхдүүд нь хөрөнгөө оруулахад бэлэн байгаагаа, Саакашвилигээр өөрийн ашиг сонирхолоо лоббидуулах, түрээсийн ханш төлбөр өө тохирчихсон байгаа.

 

Эх сурвалж : Forbes Украйн 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай