Хүүхдийн өмнө тулгамдсан асуудалд шийдэл хайна

Хүүхдийн өмнө тулгамдсан асуудалд шийдэл хайна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр жил бүр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ жил тус эрдэм шинжилгээний бага хурлыг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхим хамтран “Хүүхэд ба Шийдэл” нэрийн дор маргааш буюу 2017. 02. 08-нд зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр нийт хүн амын 1 сая гаруй нь буюу 35,8 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж  байна. Ийнхүү хүн амын зонхилох хувийг эзэлж буй хүүхэд судлалыг нарийвчлан хөгжүүлж,  салбар салбарын  шинжлэх ухаануудын зааг дээр асуудал, шийдлийг тодорхойлох нь чухал болоод байна.

Тэр ч утгаараа энэ жилийн “ Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал Монгол хүүхэд судлал, даяаршлын үе дэх Монгол хүүхэд, хүүхдийн байгууллагын менежмент, хүн амын төвлөрөл-хүүхэд сэдвээр агуулгаа баяжуулсан байна. 

Эрдэм шинжилгээний бага хуралд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш, оюутнуудын 70 гаруй бүтээл ирснээс  маргааш болох хуралд “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг”, “ Асрамжийн төвийн хүүхдийн нийгэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх нь”, “ Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх ойлголт хандлагыг судалсан нь”, “Ахлах ангийн сурагчдын хөгжил, төлөвшилд интернэт хэрхэн нөлөөлж буйг судлах нь” зэрэг өнөөдрийн нийгэмд тулгамдсан олон чухал асуудлыг хөндсөн илтгэлүүд тавигдах нь.  

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай