Таны биед ээлтэй органик хүнсний бүтээгдэхүүний тухай зөвлөмж, мэдээллүүд

Таны биед ээлтэй органик хүнсний бүтээгдэхүүний тухай зөвлөмж, мэдээллүүд

Харшилтай хүмүүст шар будаа тустай

Шар будаа нь маш эртний үр тарианы төрөлд ордог бөгөөд амуу тарианаас гаргаж авдаг байгалиас цэвэр өөрөөрөө ургаж, газар шорооны хатуу зөөлөнг үл хамааран ургах чадвартай, генийн буюу инженерийн хиймлээр гаргах аргад автаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог. Байнгын эмчилгээнд байдаг хүмүүс өдөрт нэг аяга шар будааны зутан идэхийг бас зөвлөдөг байгаа. 
Шар будаа нь бие дэх хаванг маш сайн хөөдөг нь, уг будааг идсэнээр шингэн хөөж, шээлгэх нь биенд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилт, арьсны өнгө засах гээд ач тусаараа дэмтэй байдаг байна.

Эрт үеэс шар будааг "Амь аврагч Алтан будаа" хэмээн нэрлэж хүндэтгэн хэрэглэж иржээ. Уг будааг хоол хүнсний хэрэглээнд өргөнөөр хэрэглэх нь бие бялдрын, сэтгэл санааны хувьд хүчтэй болж, бие мах бодийг чангаруулаж, булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн гэдэсний түгжирэл, ходоодны болон нарийн шулуун "бүдүүн" гэдэсний гүрвэлзэх ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Шар будаа нь уургийн хэрэгтэй болон ашигтай агууламж сайн бегөөд ач тустай амин хүчилүүд агуулагдаж байдаг байна.

 

Яншуй нь чихрийн шижинтэй хүмүүст тустай
Яншуй нь хоёр наст ургамал бөгөөд Шүхэрт ургамлын төрөлд багтана. Яншуй нь содон сайхан үнэртэй учир хоолонд онц гойд үнэр оруулдаг. Мөн зүрхний өвчинд тустай. Шээс хөөх үр нөлөөтэй, түүний дотор инсулин агуулагддаг тул яншуйг чихрийн шижинтэй хүмүүст хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг байна. 50 гр яншуйд С аминдэмийн бүх л өдрийн хэрэгцээ нуугдаж байдаг ажээ. Мөн түүнчлэн булчин болон ясанд тустай кали, фосфор зэрэг бодис агуулагдахаас гадна зүрхний хэмнэлийг тогтворжуулж нойргүйдлийг үгүй хийдэг магни агуулагддаг аж. 
Яншуйд түүнчлэн төмөр, цайр, фтор болон флавоноид зэрэг хорт хавдраас сэргийлдэг бодисууд агуулагддаг.
Яншуйг давсаг болон бөөрний өвчний үед тун болгоомжтой хэрэглэх ёстой аж.
Энэхvv ургамал нь амны хөндийн эвгvй vнэрийг хамгийн сайн дардаг.

Аарц
Эмэгтэй хүний биед хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнийг судлан тогтоох явцдаа аарц ихээхэн ашигтай гэж судлаачид нотолжээ. Аарцыг хоол, эм, гоо сайхны хэрэгсэл болгон ашиглаж болно гэж эмч нар үзэж байна. Аарц нь эмэгтэйчүүдийн яс, үс, хумсыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй кальцийг их хэмжээгээр агуулдаг. Мөн нэн хэрэгцээт бодис болох төмөр, фосфор, амин дэмийг ч агуулна. Аарц нь таргалуулдаггүй
хүнсний бүтээгдэхүүн юм. Түүнчлэн аарц нь зүрх судас, ходоод, элэг цөсний үйл ажиллагааг хэвийн байлгахад тусална. Аарц гоо сайханд эерэгээр нөлөөлнө. Түүнд агуулагдах В амин дэм арьсыг өнгөлөг, эрүүл байлгана. Аарц нь хүүхэд, эрчүүдэд ч хэрэгтэй идээ юм.

Хамгийн бага илчлэгтэй,  хамгийн өндөр тэжээлтэй жимс
Интоор нь хамгийн бага илчлэгтэй хамгийн өндөр тэжээлтэй жимс. Түүнээс гадна үрэвсэл , хавдартай тэмцдэг сайн чанартай. Лаборторын судалгаагаар интоорт агуулагддаг квефетин болон эллаговын хүчил нь тархины болон бусад хортой хавдарын эсийг эрүүл эсэд нөлөөлөхгүйгээр үхүүлдэг нь тогтоогдсон байна. Нян бактерийн эсрэг үйлчилгээ ч интоорт бий.


Хөц будааны ашиг тус
Хөц будаанд олон төрлийн амин дэмүүд болон ашигтай амин эслэгүүдийг ихээр агуулж, хүний бие бялдрын өсөлтөнд эерэгээр нөлөөлдөг байна. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, арьсыг толигор өнгөлөг болгож чангаруулаад зогсохгүй хөгшрөлтийг сааруулдаг байна.
Хөц будаанд ашиг тустай бичил эслэгүүд, амин дэмүүд ихээр агуулсан байдаг нь, өдөр бүр хоолондоо хэргэлж заншивал, цэвэр байгалиас бүх хэрэгтэй гэсэн тэжээлэээ авч байгаа юм. Хөц будаанд кали, кальци, төмөр, фосфор, марганци, бром, никель, хүхэр, кобальт, зэс, хром гээд олон ашигтай бодис агуулагдаж байдаг бөгөөд А, Е, Д, РР мөн В төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулдаг байна.

Таны нүдэнд тустай хүнсүүд

1. Лууван

Мэдээж лууван шүү дээ. Бага байхаас л багш нар хэлдэг байж билээ. Хоолны дэглэмдээ лууванг заавал оруулж байгаарай. Бас лууван их идвэл өндөр болдог.


2. Загасны мах

Загасны маханд Омега, минераль агуулагддаг. Эдгээр бодис нь хараанд сайнаар нөлөөлдөг.

3. Салатны навч

Салатны навч таны эрүүл мэндэд тустай. Витамин Е, К, А, С, магнизм, антиоксидант, кальци агуулдаг.


4. Эрдэнэ шиш

Амттай ногооны нэг бол эрдэнэ шиш мөн. Энэ ногоо нь таны нүдэнд сайн лутейн, хүчтэй антиоксидант агуулдаг.

5. Улаан лооль

Улаан лоолийн ач тусыг дурдаад дуусашгүй. Таны бүхий л эрүүл мэндэд тустай ногоо юм. Таны нүдийг хамгаалах lycopene гэх бодис агуулдаг. Энэ бодис нь таны хараа, хурц гэрлээс үүсэх нүдний гэмтлээс хамгаалдаг.

 

Лууван бол амин дэмийн эх булаг юм.

Лууванд каротин А, витамин B,C төмөр, кальци зэрэг амин дэмүүд агуулагддаг. Амттай бас өнгөлөг энэхүү хүнсний ногоо нь зүрх судсанд сайнаар нөлөөлж судас хатуурах, цусны даралт ихсэх зэрэгт маш эерэг нөлөөтэйгээс гадна ислэг ихтэй тус хүний бие махбодиос илүүдэл холестринийг зайлуулах, зүрхний булчингийн агшилтыг сайжруулах, тамир тэнхээ сэргээх, архины үйлчилгээг багасган хорыг гадагшлуулах, батга буюу батга төст өвчнийг анагаах, арьс үс хумс зэргийн өнгийг сэргээж, ургалтыг сайжруулах, чанаж хэрэглэснээр ходоодны шархыг анагаах, нүдний хараанд сайнаар нөлөөлөх зэрэг гайхамшигт эмчилгээний чадалтай хүнсний ногоо юм.

Бөөрөнд ээлтэй шилдэг 6 хүнсний ногоо

1. Алим
Цэвэр алиманд пектин хэмээх уураг болон витамин С их хэмжээгээр агуулагддаг бөгөөд, холестрол болон глюкозын хэмжээ бага байдаг.


2. Нэрс
Нэрс нь хөлдөөсөн жимс болон хүнсний ногооны дотроос хамгийн өндөр үл исэлдүүлэх чанартай байдаг. Нэрсэнд бага калоритай ширхэглэг уураг болон витамин С агуулагддаг бөгөөд хорт хавдар, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг..

3. Цэцэгт байцаа
Энэхүү гайхамшигт ногоо нь витамин А, С, кальци, кали болон бусад олон чухал эрдсийг агуулдаг. Цэцэгт байцаа нүдний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хавдраас урьдчилан сэргийлэн, цусыг шингэлдэг бөгөөд өөр ямар ч хүнсний бүтээгдэхүүнээс илүү ихээр калийг агуулсан байдаг

4. Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ хэдий жижиг хэмжээтэй ч маш их ашиг тустай жимс юм. Энэхүү амтат улаан жимс нь витамины хүчирхэг эх үүсвэр бөгөөд үл исэлдүүлэгчдийг өөртөө агуулдаг. Хавдар, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба зүрхийг хамгаалдаг.

5. Бууцай
Энэхүү навчирхаг ногоон ургамал нь витамин А, С, К болон фолийн хүчлийг ихээр агуулдаг ба дархлалын системийг дэмжиж, харааг хамгаалдаг

6. Амтат төмс
Амтат төмс нь А, С, В-6 зэрэг витаминууд болон калийн эх үүсгэвэр болдог. Дунд зэргийн хэмжээтэй нэг ширхэг төмс 112 калори бөгөөд 4 грамм орчим уураг агуулдаг. Амтат төмсийг нухашлаж мөн шарах шүүгээнд болгож хэрэглэнэ.

 

Жүржийн анагаах увидас 
 Исгэлэн амттай, сэрүүн чанартай. Үрэвслийг дарж, хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна нурууны өвдөлтийг намдаана. Жүржийн хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг. Мөн С, А, В витаминаар баялаг.


Гүзээлзгэнэ 
Гүзээлзгэнэ нь сэтгэл санааг тайвшруулж таашаал өгдөг. Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарч, унсаны дараа ургадаг.
Бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.

Сонгино юунд сайн бэ?

Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. 
Сонгино нь хоолны дуршил сайжруулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэж хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Ханиад их дэлгэрсэн үед сонгино, сармисыг ихээр хэрэглэхэд нян устана.
Шинэ ургацын сонгины нухашаар үе мөч, загатнаа маажуурыг эмчилдэг. Түүнчлэн чанамал сонгиноор шамбарамыг эдгээдэг. 
Сонгиныг тогтмол хэрэглэхэд цусны даралтыг зохицуулж, биеийн тэнхээ сайжирч, нян эсэргүүцэх чадвар эрс дээшилдэг байна. Гар хөлөнд өргөс ороход тэр хэсгийг бас үрнэ.
Мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, хуурай ханиалга, хоолой ирвэгнэх, вирусээр үүсгэгдсэн ханиадны үед дан сонгины шөл, уусмал бэлтгэн цаг тутамд бага багаар балгаж ууна.
Бөөрөнхий сонгино нь бусад сонгинод байхгүй цорын ганц простогландин агуулдгаараа онцлог. Энэ нь судасны ханыг тэлж, цусны өтгөрлийг багасгаж, титэм судасны эргэлтийг нэмэгдүүлдэг. 
Даралт байнга ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүс бөөрөнхий сонгино тогтмол идэх тустай.

Тоор жимс нь дулаан чанартай, исгэлэн бас чихэрлэг амттай. Цангаа тайлж, халууныг бууруулна. Уушигны өвчтэй хүмүүс хүнсэндээ түлхүү хэрэглэвэл тохиромжтой. 

Тоор нь амин дэмээр баялаг ба нэн ялангуяа хамгийн их төмрийн агуулга сайтай жимс юм. Иймд төмрийн дутагдалтай өвчтнүүд эмчилгээний журмаар хэрэглэдэг. 
Тоор нь калийн агуулга их, натрийн агуулга бага. 
Усан хавантай өвчтнүүд хэрэглэхэд тохиромжтой. Зүрхний булчинг идэвхжүүлдэг. 
Тоор нь арьсны эсүүд дэх чийгийг барьж, үрчлээг арилган, толигор зөөлөн болгоно.

Төмрөөр баялаг хүнс

Түрс
Түрс нь харьцангуй олдоц ихтэй, төмрийн агууламж өндөр, худалдан авах боломжтой бүтээгдэхүүний нэг. 100г түрсэнд – 11,9мг буюу өдрийн хэрэгцээний 66% агуулагддаг.

Элэг 
Элэг нь витаминаар нэн баялаг хүнсэд тооцогддог. Элэгийг цус багадалтын эмчилгээ болон жирэмсэн эхчүүдэд зөвлөдөг.

Далайн амьтад
Далайн зөөлөн биетүүдийг түүхий, жигнэх, хуурах, хатаах, зутан шөл маягаар хэрэглэх боломжтой.

Наранцэцгийн үр 
Наранцэцгийн үр нь төмрөөс гадна Е витамин, тиамин, магнийг их хэмжээгээр агуулдаг.

Хатаасан чангаанз
Чангаанзыг хоолны дараа бага зэрэг эсвэл саладанд хэрэглэх боломжтой. Төмрөөс гадна А витамин, калигаар баялаг бүтээгдэхүүнд тооцогддог.

Ананасын ашиг тус

С витамин гэхэд л 100г ананасд 15-76 мг бий. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. 
Ананас биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг.
Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. 
Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай.

Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс.

Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-н дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Эмний оронд кивиг сонгосон ч болно. Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.

Амтат алимны ашиг тус
Өдөр бүр багахан хэмжээний алим идвэл олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Мөн хорт хавдраас сэргийлнэ. Алим нь ширхэглэг бодисоор баялаг бөгөөд зүрхний өвчнөөр өвчлөх хувийг бууруулахаас гадна тураах чадалтай.
Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг.
Үүнээс гадна уушгийг зөөллөж, хорыг тайлан, ходоодонд тэжээл өгч, архийг гарган элгийг тэнцвэржүүлдэг байна.

Хаш нь улаан эд ихээр агуулдаг. Эд эсийн өвчлөлтийг зогсоох ба нимбэгийн хүчил, алимны хүчлээр баялаг тул халуун бууруулж хордлогыг тайлж, элгийг хамгаалж, шээсийг тэтгэх сайн талтай. Сайхан амтлаж чадвал махыг ч орлож чадах увидастай ногоо гэж хэлж болно.

Гадил жимс магнийн элемент их агуулагддаг.
Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.

Нойр булчирхайг анагаагч шидэт хүнс

Броколи
Броколи болон бусад цэцэгт навчит байцаанууд нь нойр булчирхайн үрэвлээс урьдчилан сэргийлэх болон хорт хавдрын эсрэг хүчтэй химийн бодис агуулж байдаг.

Улаан Рейши Мөөг
Улаан Рейши мөөг үрэвсэл бууруулах ач тустай ба биед тэнцвэрт байдлыг нөхөн сэргээдэг. Энэ мөөгийг одоог хүртэл хятадын анагаах ухаанд хэрэглэгддэг мөөг юм.

Амтат төмс
Улбар шар болон шар өнгийн нөгөөнууд болох Амтат төмс, лууван, эрдэнэ шиш, хулуу зэргийг өдөр бүр идэх хэрэгтэй. Эдгээр нь мөн л хорт хавраас урьдчилан сэргийлэх, ашигтай амин дэмийн нэгдлүүд юм.

Дүпү
Дүпү нь тос багатай уургийн нь маш сайн эх үүсвэр юм. Хэт их өөх тос нь нойр булчирхайд асуудал үүсгэдэг тул дүпү нь маш зөв сонголт юм.

Тараг
Янз бүрийн био кальцтай тараг байдаг ч пробиотик агуулсан тараг нь дархлааны болон хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн хувь нэмрээ оруулах нь ашигтай нянгийн нэг сайн эх сурвалж юм.

Сүү, цагаан идээг тогтмол хэрэглэх нь шүд, ясыг бат бэх болгож хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих үйлчлэл үзүүлнэ.

Шинэ болон тослог багатай сүү, шар сүүний ундаа, хярам зэрэг нь цангааг сайн тайлахаас гадна эрүүл мэндэд ихээхэн тустай юм.
 
Тос багатай цагаан идээ нь кальци, аминдэм, фосфор, уураг зэрэг шимт бодис ихээр агуулах боловч биеийн жин нэмэгдүүлдэггүй.
 
Өндөг нь уургийн сайн эх үүсвэр хэдий ч долоо хоногт 4 ширхэгээс ихгүйг 2-4 удаа хэрэглэхэд зохистой.

Лийрийн усан найрлага их бөгөөд Витамин А, В, С, D, Е болон бичил элемент агуулж байдаг. Эд эсийг эрүүлжүүлж, эд эрхтний хорыг гадагшлуулж, цусны судсыг зөөлрүүлдэг. Мөн кальцийг ясанд дамжуулах чадалтай. Лийр нь витамин болон усаар баялаг.

Хүнсний Хивэг
Хүнсний хивэг нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй, гэдэсний гурвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтаас сэргийлж цөсний хүчил, илүүдэл давс, хорт нэгдлийг биеэс гадагшлуулна. Хүнсний хивэгийг өрхийн хэрэглээнд өдөр тутмын хоол тэр дундаа шөлтэй хоол, цай, сүү, цөцгий, жимсний шүүс, буцалсан ус зэрэгт цайны нэг халбагаар хийж өдөрт 1-3 удаа хэрэглэвэл тохиромжтой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай