"МИАТ"-д зуны нислэгт ажиллах онгоцны үйлчлэгч нарыг сонгон шалгаруулж авна

"МИАТ"-д зуны нислэгт ажиллах онгоцны үйлчлэгч нарыг сонгон шалгаруулж авна

“МИАТ” ТӨХК-д 2017 оны зуны нислэгийн хугацаанд түр ажиллах агаарын хөлгийн үйлчлэгчийн сонгон шалгаруулалт болно.

Тавигдах шаардлага:

  • Англи хэлний мэдлэг: Англи хэлний ахисан-дунд (High-Intermediate)-аас дээш түвшний мэдлэгтэй байх (TOEIC-ийн 630,эсхүл түүнтэй харгалзах IELTS-ийн 5.5-7,  TOEFL IBT-ийн 65-95оноотой байх)
  • Хоёрдогч хэл: Орос, Герман, Хятад, Солонгос, Япон хэлний аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно. (яриа болон бичгийн чадвартай)

Биеийн өндөр:

  Эр: 175-185 см
  Эм: 165-175 см

Нас :

  • Эрэгтэй, эмэгтэй: 21-25 (Жич: Гадаад улсад агаарын хөлгийн үйлчлэгч бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 25-30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно.)
  1. Нүдний хараа сайн байх
  2. Гадаад дүр төрх өв тэгш, эрүүл, гоо зүйд нийцсэн байх
  3. Ил харагдах шивээс, сорвигүй байх
  4. Ажлын ачаалал даах, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, нягт нямбай зан чанартай байх 

Бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах)

  1. Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
  4. 9*12 хэмжээтэй бүтэн биеэр авхуулсан зураг 1 хувь, (Ажил хэрэгч хувцастай,засваргүй, сүүлийн 1 сарын дотор авхуулсан зураг)

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (68)

Илгээх

Энэ тухай