Н.Төгсцогт: Гурван тулааны дараа дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

Мэргэжлийн боксын дэвжээнд  өрсөлдөж буй олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялаад байгаа билээ. “Кing Tug” хочит түүний ээлжит тулааны тов гарлаа.

Тэрбээр ирэх сарын 12-нд найм дахь тулаанаа хийх нь. Энэ талаар түүнээс лавлахад “Одоогоор хэнтэй тоглох нь тодорхойгүй байна. Чансаа өндөр тамирчинтай тулалдвал надад ашигтай. Гурван тоглолтын дараа дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. 2017 онд аваргын бүс зүүх байх аа” хэмээв.

Сонирхуулахад, Н.Төгсцогт гавьяат хамгийн сүүлд Мехсикийн боксчин Герман Марезыг тавдугаар үед хүнд цохилтоор ялсан юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай