АНУ-ын шууданд хэрхэн ажилд орох тухай мэргэжилтний зөвлөгөө

АНУ-ын шууданд хэрхэн ажилд орох тухай  мэргэжилтний зөвлөгөө

  • 18 наснаас залуугүй байх учиртай ч ахлах сургуулийн дипломтой бол 16 настай ч байж болно
  • АНУ-ын иргэн, байнга оршин суух эрхтэй хүн болоод АНУ-ын нутагт тооцогддог орны иргэд
  • Ажил хөдөлмөр эрхлэсэн түүхтэй байх
  • Гэмт хэрэг үйлдэж байсан эсэх болоод мансууруулах бодис хэрэглэдэг үгүйгээ шалгуулах. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах
  • Жолоо барьсан түүх нь цэвэр байх
  • Шаардлагатай бол Иргэний хамгаалалтын байгууллагад бүртгүүлсэн байх
  1. http://www.usps.com/careers  гэж вэбсайтыг нээж орно.
  2. Create An Account гэсэн хаягаар орж өөрийн нэрээр бүртгэлтэй болно.
  3. Мэдээллээ оруулахдаа хамгийн сүүлийн үеийн байдлаа дурдах бөгөөд ажилласан хугацаа гэдэгт завсардал байлгахгүйг хичээгээрэй.
  4. Ажлын байр байгаа эсэхийг Search Now гэсэн цонхоор хайна. Хаагуур, ямар ажил байгаа зэргийг эндээс харах боломжтой.
  • Бүртгэл хийж дуусах үед Summary of Accomplishments гэсэн хэсэг дээр өөрийн боловсрол, ажлын дадлага туршлага, ур чадварын талаар тодруулан бичвэл зүгээр.
  • Хүснэгтийг бөглөхдөө * тэмдэгтэй бүх нүдийг бөглөнө. Танд урьд хийж байсан ажлын танилцуулга resume байвал хавсаргах нь зөв.
  • Бүртгэлтэй болмогц ажлын байрны санал болон шалгалт авах тухай мэдээлэл хэд хоногийн дотор ирнэ.
  • Эхний шалгалт нь ерөнхийдөө та улсын байгууллагад ажиллах боломжийн хүн эсэхийг өөрөөс нь тодруулсан асуулт байна. Энэ нь on-line асуулга байх тул өөрийнхөө сайн талыг харуулаарай. Асуулга нь 90 минутын хугацаатай.
  • АНУ-ын Шууданд ажилд орохын тулд Test 473 гэдэг шалгалтыг өгнө. Энэ шалгалтын гарын авлага ном бүх номын санд байдаг. Хуучин шинэ оных гэлгүй сөхөж үзнэ үү. Зарчим нь нэг юм. On-line хэлбэрээр ч бий. Алийг нь ч олоод сайтар давтаарай.
  • •Интернэт дээрх зааврыг уншаад бас дадлагын хичээлийг давтаж, шалгалт авах жишээг туршин өөрийгөө бэлдээрэй.
  • Зарим вэбсайт төлбөртэй зөвлөгөө өгөхийг санал болгодог. Гэвч төлбөргүй олон заавар, дадлагын хичээл бий.
  • Энэ шалгалтанд тэнцэхийн дулд 70%-оос дээш оноо авсан байх ёстой бөгөөд 80%-аас дээш оноотой хүмүүс ажилд орох магадлал өндөр байдаг байна.
  • Шалгалт 473 нь 3 шаттай. Үүнд:

                1. Хаяг шалгах 60 асуулт. Үргэлжлэх хугацаа 11 минут.

                Zip кодтойгоо бүтэн бичигдсэн 2 хаягийн ялгааг олно. Өгөгдсөн 4 хариултаас нэгийг сонгож тэмдэглэнэ.

                A – Яг ижил хаяг

                B – Хаяг ялгаатай

                C – Zip ялгаатай

                D – Хаяг ба Zip ялгаатай

                2. Шуудангийн албан баримт бичиг бөглөх.

15 минутын   дотор 30 асуултын хариуг өгнө.

                Үүнийг хүмүүс бага зэрэг хүндрэлтэй гэдэг. Учир нь та   урьд нь бөглөж үзээгүй байж мэдэх албан баримтыг хараад хагас минутын дотор асуултанд хариулах   болдог. Тухайлбал, амралтаар хэд хоног явахаар болсон хүн зохих хүснэгтний аль хэсэгт юу бичиж   тэмдэглэх ёстойг мэдэж хариулан юм. Он-лайн дээрээс болон ойролцоох шуудангаар ороод хэдэн төрлийн   хүснэгт олж аваад судлаарай. Заавар номон дээр нэлээн хэдэн өөр хүснэгт байдаг.

                3. Кодлол ба ой тогтоолтын шалгалт.

                Кодлолын хэсэг дээр 6 минутын дотор 36 асуултыг хариулна. Өгөгдсөн хаягуудыг шуудан зөөх дарааллаар нь хэд хэдэн хэсэг болгож ялгасан байна. Та A, B, C, D гэсэн хариултуудаас сонгон аль нь аль хэсэгт хамаатай байж болохыг таних юм. Ой тогтоолт шалгах хэсэг дээр 7 минутанд 36 асуултын хариуг зөв сонгох болно. Энэ удаад өгөгдсөн хаягуудыг 5 минутын турш харж цээжлээд өмнөхийн адил хариултуудаас аль хаяг нь цээжилсэн хаягуудын аль хэсэгт байгааг санаж хариулах юм. Үүнд бэлдэхийн тулд бодлоо төвлөрүүлэх дасгал хийнэ дээ.

                Дээр дурдсан шалгалтуудыг амжилттай давсан хүмүүсийг 2 долоо хоногийн цалинтай сургалтанд хамруулна. Өдөр бүр 8 цаг орчим үргэлжлэх сургалт тул өмнөх ажил төрлөө эртнээс зохицуулах асуудал тулгарна. АНУ-ын Шууданд ажиллахад цалин 1 цагт $16-аар эхлэнэ. Жинхлээд $18 болно. Цаашид өсдөг, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамруулдаг, Шуудангийн салбарын үйлдвэрчний эвлэлд элсүүлдэг тул ажлын байрны баталгаа сайн, яваандаа тэтгэвэр олгоно, өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ ажил руугаа шилжин орох боломжтой гээд олон сайн талтай байдаг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай