“Баатар” мэндэлжээ

“Баатар” мэндэлжээ

“Space” энтертайментийн 40 гаруй залуу уран бүтээлчдийн бүтээсэн “Баатар”нэртэй баримтат кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа тухай мэдээллийг өмнө нь бид хүргэж байсан билээ.

Тэгвэл тэдний удаан хүлээлгэсэн бүтээлийн хамгийн эхний трейлэр онлайн сошиал сувгуудаар түгээгдсэн байна.

Эл уран бүтээл нь нийгмийн хар бараан өнгөнөөс жаахан ч гэсэн гэрэл олж харах гэсэн мэргэжлийн уран бүтээлчдийн нийгэм рүүгээ хүргэж буй дуу хоолой хэмээн тэд нэрлээд байгаа билээ.

“Баатар” баримтат кино нь Д.Хүрэлбаатар гэх хүний тухай өгүүлэх бөгөөд төр нь мартчихсан, нийгэм нь жигшисэн тэдгээр иргэдийн тухай гардаг аж.

Ингээд “Баатар” баримтат киноны албан ёсны анхны трейлэрийг хамтдаа сонирхоё.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай