ХЗДХ-ын сайд С.Бямбацогт: Утааг бууруулах шилдэг бүтээлийн уралдаан зарлана

ХЗДХ-ын сайд С.Бямбацогт: Утааг бууруулах шилдэг бүтээлийн уралдаан зарлана

Эмнэлгүүдийн хүүхдийн тасагт шаардлагатай агаар цэвэршүүлэгчийг олон нийтийн дэмжлэг, хандиваар шийдвэрлэн өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны санаачилагч, зохион байгуулагчдыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинэ санаачилга гаргасан шилдэг бүтээлийн уралдаан зарлахаар болсноо онцлов. Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн түшээ, эцэг хүний хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд хоёр ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ. “Бяцхан агаар” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн эмнэлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулжээ. Түүнчлэн “Бяцхан агаар” аяныг ганцхан нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах биш хүрээг нь өргөжүүлж орон нутгийн эмнэлгийн хүүхдийн тасагт хүргэх нь зүйтэй гэдэг саналыг С.Бямбацогт  сайд хэллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай