Төв аймагт Мишка нэртэй нохой хүний амь аварчээ

Төв аймагт Мишка нэртэй нохой хүний амь аварчээ

Уржигдар буюу энэ сарын 28ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутагт хүчтэй цасан шуурга шуурч малчин эхнэр нөхөр хоёр шуурганд төөрсөн байна. Гэр бүлийн хоёр саахалт айлаасаа гэртээ харих замдаа нүдгүй шуурганд төөрч бээрч унажээ. Харин Мишка нэрт энэ ухаант нохой гэрийн эздээ шуурганд олж ирэн осгож эхэлж байсан нөхрийн дээр хэвтэж халуун амьсгалаараа нүүрийг нь төөнөж шөнөжин хэвтсэн байна. Мишкад зөвхөн нэгнийх нь л амийг аврах боломж байсан юм. Мишка хэрвээ биеэ хувааж чаддагсан бол эхнэрийнх нь ч амийг аврах байсан бизээ. Ухаант Мишка гэрийн эзнээ маргааш өглөө нутгийнхан олтол дээр нь хэвтэн нүүрлүү нь халуун амьсгалаараа зогсолтгүй төөнөн амь насыг нь аварчээ. Нөхөр нь нохойныхоо ачаар амьд гарч эхнэр нь харамсалтайгаар хорвоог орхижээ.Энэхүү гэр бүл 3 хүүхэдтэй бөгөөд бага нь 9 сартай гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (33)

Илгээх

Энэ тухай