3-р хороололд байрны цахилгаан шат доош унаж 73 настай өвөө хүнд бэртжээ

3-р хороололд байрны цахилгаан шат доош унаж 73 настай өвөө хүнд бэртжээ

Баянгол дүүрэг буюу III хороолол, Өргөө кино театрын хажуугийн 2Д байрны III орцны цахилгаан шат удирдлагаа алдан, доош унасан осол  гарчээ. Ослын үеэр 73 настай эрэгтэй хүнд бэртсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Уг осол баасан гаригийн 16.00 цагийн орчимд болжээ. Тухайн үед 73 настай М I давхраас цахилгаан шатанд суун VII давхарт дарсан гэнэ. Гэтэл дээш явж байсан цахилгаан шат гэнэт доош унан, зогсчээ. Энэ үед М ач охиныхоо нөхөр рүү утсаар ярин “Лифт уначихлаа, үхлээ” хэмээн хэлснээр түүнийг III давхарт байхад нь очсон байна. Тэрээр III давхарт цахилгаан шатны хаалгаар өвөөтэйгөө ярилцаж байтал өвөө нь гэнэт чимээгүй болсон гэнэ. Тухайн үед залуу өвөөгөө ухаан алдчихлаа гэж бодон, дуудаж байтал дээд давхраас шатаар бууж явсан нэгэн залуу IX давхарт цахилгаан шатанд хүн гацсан байгааг хэлжээ. Ингээд дээш гартал III давхарт байсан цахилгаан шат ийнхүү IX давхар руу татагдан тэндээ гацжээ. Тэд лифчин дуудсан ч 20-иод минутын дараа тухайн байрыг хариуцсан “Их өргөө” СӨХ-ны дарга ирсэн ч цахилгаан шатны түлхүүр байхгүй, лифтчиний утас холбогдохгүй байна хэмээжээ. Хүргэн Ш-ийн хэлж буйгаар 16.30 цагийн үед IX давхарт лифтчин ирж, хаалгыг нь онгойлгоход цахилгаан шатны зарим товч нь салсан, 73 настай өвөө нь духаараа юм мөргөн унахдаа хэлээ хазан цус гарсан байдалтай шалан дээр хэвтэж байсан аж. Тиймээс тэд Яаралтай түргэн тусламжийнхны хамт ГССҮТ дээр очиж үзүүлэхэд, М-ийн нурууны гурван үе хугарсан, дал нь цуурсан, толгойдоо бэртэлтэй хэмээн оношлогдон эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай