Экспортын бүтээгдэхүүнийг дэмжих Экспорт Монголиа арга хэмжээний бүртгэл эхэллээ

Экспортын бүтээгдэхүүнийг дэмжих Экспорт Монголиа арга хэмжээний бүртгэл эхэллээ

Япон Улсын Токио, Осака, Шизуока хотуудад 2017 оны 4 сарын 3-аас 11-ний өдрүүдэд болно. Сонирхсон үйлдвэрлэгчид Токио хотод 2017 оны 4 сарын 5-7-ны хооронд зохион байгуулагдах “FASHION WORLD TOKYO” олон улсын үзэсгэлэнд “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ 2017” нэрийн доор нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох юм. Энэ үеэр, та бүхэн бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, олон улс орны худалдааны төлөөлөгчид, дэлгүүрийн эзэд, онлайн худалдаа эрхлэгчидтэй уулзах, туршлага солилцох болоэ Токиогийн үзэсгэлэнгийн дараа Японы дээрх муж хотуудад зочилж, Монголын бараа, бүтээгдэхүүнийг сонирхдог бизнес эрхлэгчидтэй ажил хэрэгч уулзалт зохион байгуулан түншлэх боломжтой.
Канадын Торонто болон АНУ-ын Чикаго хотуудад 2017 оны 9 сарын 9-21-ний хооронд зохион байгуулах, олон улсын үзэсгэлэн, яармагуудад Монголын үйлдвэрлэгчид, экспортлогчид өргөнөөр оролцох боломжтой.

Доорх линкээр бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfYj0Fp5MtX3qyVGcq1u-iONWtuQIdGovzgfhEvGyjqM06_4A/viewform?c=0&w=1 

Жич: 
- Япон улсын ҮЗЭСГЭЛЭН АЯЛАЛ-ын бүртгэл 2017 оны 02 сарын 01-ний өдрийг дуустал
- Япон улсын БИЗНЕС АЯЛАЛ-ын бүртгэл 2017 оны 02 сарын 25-ны өдрийг дуустал 
- Канад улсын БИЗНЕС АЯЛАЛ-ын бүртгэл 2017 оны 04 сарын 01-ний өдрийг дуустал 
- АНУ-ын БИЗНЕС АЯЛАЛ-ын бүртгэл 2017 оны 05 сарын 10-ны өдрийг дуустал тус тус бүртгэнэ.

Холбоо барих:
FB: Made In Mongolia
Website:http://www.madeinmongolia.us

E-mail: exportmongolia2017@gmail.com
Утас: +976 96967837, 70007889

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай