Сайн аав Т.Даваасүрэн агсны гэр бүлд өөрийнх нь унаж байсан таксиг бэлэглэжээ

Сайн аав Т.Даваасүрэн агсны гэр бүлд өөрийнх нь унаж байсан таксиг бэлэглэжээ

Таксины жолооч Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн “Good dad” буюу “Сайн аав" уран сайхны киноны нээлт арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр болж өндөрлөлөө.  “Простар” филмийн бүтээл болох “Сайн аав” уран сайхны киноны гол дүрд жүжигчин, найруулагч: СТА С. Баттулга, Маск продакшны жүжигчин: СТА Ш. Жавхлан нар тоглосон юм. 

Киноны ерөнхий продюсераар "Про стар" филмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажилласан байна.Энэ сарын 20-ны өдөр болсон киноны нээлтийн үеэр Т.Даваасүрэн агсны өөрийнх нь хөлөглөдөг байсан 1224 улсын дугаартай автомашиныг гэр бүлийнхэнд нь гардуулан өгсөн нь маш том гэнэтийн бэлэг байлаа. Мөн оны өмнөхөн эхнэр болон хүүхдүүд нь “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олны бэлэглэсэн шинэ байрандаа орсоныг бид та бүхэнд мэдээлж байсан билээ.

"Сайн аав" МУСК 1-р сарын 20-оос эхлэн Тэнгис, Хүннү Молл, Гэгээнтэн, АйСинима, Соёмбо кино театруудаар гарах бол 1-р сарын 21-нд Өргөө1, 1-р сарын 24-оос хойш Өргөө 2 болон Өргөө3 кино театруудаар гарч эхлэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай