Үнэт цаасны зах зээлийн гурван салбарын индекс буурчээ

Үнэт цаасны зах зээлийн гурван салбарын индекс буурчээ

Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр сарын 20-ны өдрийн тойм мэдээллийг хүргэлээ. Тус мэдээлэлд дурдсанаар зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд 6.86 нэгж буюу 0.81 хувиар өсч 851.76 нэгжид хүрсэн байна.

Салбарын өөрчлөлтийг харвал 4 салбарын индекс өсч, 3 салбарын индекс бууралттай хаагдав. Аж үйлдвэрийн салбарын индекс өмнөх өдрөөс 5.30%-иар өсч 99.40 нэгжид хүрсэн бол Аялал жуулчлалын хувьцааны индекс -1.90 хувиар унаж 83.84 нэгжид хаагдсан байна.   

Үнэт цаасны арилжааны хувьд 18 компанийн 27,859 ширхэг хувьцаа 20.77 сая төгрөгөөр арилжигдлаа. 

Ангилалын хувьд I ангилалд 5 компанийн 17,110 ширхэг хувьцаа 9.19 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 10 компанийн 10,672 ширхэг хувьцаа 11.49 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 77 ширхэг хувьцаа 74,780 төгрөгөөр арилжигдав.   

Харин хөрөнгө оруулагчдын дунд нийт 75 удаагийн хэлцэл хийгджээ. 

Энэ өдөр хувьцааны багцын болон хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын бонд арилжигдаагүй байна. 

Арилжааны идэвхи

Арилжааны идэвхийг харвал Сүү /MSE:SUU/ компани 2 дахь өдрөө тоо ширхэгээр хамгийн идэвхитэй нь байсан бөгөөд тус компанийн 12,299 ширхэг арилжигдав. Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 6.4 сая төгрөгөөр арилжигдсан нь хамгийн өндөр дүн боллоо. 

Салбарын үзүүлэлтийн хувьд Хүнсийн салбарын хувьцаа тоо ширхэгийн 60.66%-ийг, Уул уурхайн салбар үнийн дүнгийн 33.15%-ийг тус тус бүрдүүлжээ. 

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ханшийн өөрчлөлтийн тухайд 11 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 5 хувьцааны ханш өсч, 6 компанийн ханш буурав. 

УБ Бүк /MSE:BUK/ компанийн хувьцаа 6.97%-ийн өсөлт үзүүлсэн бол Түшиг уул /MSE:TUS/-ийн хувьцааны ханш -13.04 хувиар буурлаа.

Нэмж онцлон хэлэхэд Увс чацаргана /MSE:CHR/ компанийн хувьцааны ханш энэ долоо хоногийн бүх өдөр унаж 500 төгрөгт хүрлээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай