Согтуугийн нүдэнд хүүхэн болгон дур булаам харагддагийн учир

  Согтуугийн нүдэнд хүүхэн болгон дур булаам харагддагийн учир

Согтуу эрийн нүдэнд хүүхэн болгон яагаад дур булаам харагддагийн нууцыг эрдэмтэд нээжээ. Энэ нь согтууруулах ундаа юмыг баримжаалах чадварыг самууруулдагтай холбоотой аж. Британийн Ройхемптоны их сургуулийн судлаачид нэлээд судалгаа хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрчээ.

Тэд эрүүл, согтуу 64 оюутан сонгон авч, нүүрний хэлбэр хэвийн, хэвийн бус янз бүрийн охины гэрэл зураг харуулж, дараа нь тэдгээрээс хэн нь дур булаам харагдаж байгааг асуужээ. Тэгэхэд согтуу оюутны нүдэнд хүүхэн болгон зөв төрхтэй харагдсан бол эрүүл залуучууд асуултад ихээхэн нямбай хандаж зураг дээрх хүүхнүүдийн гадаад согогтой байдлыг яв цав хэлсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай