74 настай эмээг шатаар чирж дээрэмдсэн залуусын хэргийг дээд шүүх маргааш хянан хэлэлцэнэ

74 настай эмээг шатаар чирж дээрэмдсэн залуусын хэргийг дээд шүүх маргааш хянан хэлэлцэнэ

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. 

Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар  үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 147.2  зүйл ангиар  Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноожээ.

Тэгвэл эдгээр залуус шүүхээс оноосон ялыг хүндэдсэн хэмээн үзэж өмгөөлөгчөөрөө дамжуулан 2016 оны 12 сарын 12-нд давж заалдах өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргаад байсан юм.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 59А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 737 дугаар магадлалтай Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 -р зүйлээр яллагдсан 201626020092 дугаартай 3 хавтас хэргийн зүйлчлэлийг давж заалдаж хянан хэлэлцүүлэхээр шүүгдэгч А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин, Л.Жавзмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 сарын 18-ны өдөр хянан хэлэлцэхээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим товложээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай