10 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц ажиллахад бэлэн болжээ

10 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц ажиллахад бэлэн болжээ

Нарны эрчим хүчээр ажиллах анхны, томоохон цахилгаан станц барих гэрээг манай улс 2016 оны долдугаар сард байгуулснаар, дотоодын “Solar power inter­national”, Японы “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран Дархан-Уул аймагт 10 мВт-ын хүчин чадалтай станц босгохоор ажиллаж эхэлсэн. Тэгвэл уг станцын бүтээн байгуулалтын ажил дууссан тул холбогдох байгууллагууд нь энэ сарын 19-нд хүлээн авах гэнэ.

ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний хэмжээг багасгах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбох зорилгоор байгуулсан энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад орсноор 14.796 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлж, жилд хамгийн багадаа 14.1 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Энэ нь 20 мянган өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай