Эцэг, эхээс удамшдаг хэрнээ бидний анзаардаггүй биеийн 10 онцлог шинж

Эцэг, эхээс удамшдаг хэрнээ бидний анзаардаггүй биеийн 10 онцлог шинж

Хүмүүс ээжийгээ эсвэл аавыгаа дуурайсан нүдтэй, хамартай гэх мэтээр ярьдаг. Тэгвэл эцэг, эхээс удамшдаг хэрнээ тэр бүр хүний мэддэггүй, анзаардаггүй биеийн 10 онцлог шинжийг танилцуулъя.

1. ХОЛЕСТРЕНЫ ӨНДӨР ТҮВШИН БУЮУ ТАРГАЛАЛТ
Ихэнх хүмүүс холестрены өндөр түвшин нь идэж буй хоол хүнстэй холбоотой гэж итгэдэг. Иймдээ ч эрүүл, урт удаан амьдрахыг хүсвэл хүсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдэг. Гэвч зарим тохиолдолд таргалалт таны хоолны дэглэмд биш генд байдаг аж. 500 хүн тутмын нэг нь цусан дахь холестрены хэмжээг өндөр байлгах генийн өөрчлөлттэй төрдөг байна.

2. ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХАЛЗРАЛТ ЭХЭЭСЭЭ УДАМШДАГ
Хүний үс халзрахад нөлөөлдөг ген Х хромосомд агуулагддаг байна. Гэхдээ орчны бохирдол, буруу арчилгаа зэрэг бусад олон хүчин зүйлс халзан болоход нөлөөлдөг байна.

3. СУРЛАГЫН АМЖИЛТ
Хүүхдээ муу сурсан гэж зэмлэж буй эцэг, эхчүүд өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Учир нь сурлагын амжилтын 55 хувь нь генетикийн удамшилтай холбоотой байдаг аж. Хүний олон мянган ген сурлагад шууд холбоотой байдаг гэнэ.

4. КОФЕНД ДУРЛАХ
Та кофе уух дуртай юу? Кофе уухгүйгээр нэг ч өдөр байж чаддаггүй хүмүүсийн дунд эрдэмтэд судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд зарим хүний бие кофейныг илүү удаан шингээдэг нь тогтоогдсон байна. Иймээс эрч хүчтэй байхын тулд тогтмол кофе уух шаардлага үүсдэг аж.

5. ЧИХРИЙН ШИЖИН
Чихрийн шинжин өвчин өндөр настнуудад тохиолдох нь элбэг. Гэвч залуу хүмүүс ч чихрийн шижингээр өвчилдөг байна. Энэ нь генийн мутацитай холбоотой байх нь элбэг аж. Мөн амьдралын буруу хэвшил ч чихрийн шижинд хүргэх өндөр эрсдэлтэй.

6. ӨНГӨНИЙ СОХОР БУЮУ ӨНГӨ ЯЛГАДАГГҮЙ БАЙДАЛ
Зарим хүмүүс ногоон, цэнхэр өнгийг ялгадаггүй. Энэ нь тэдний гентэй холбоотой бөгөөд эцэг, эхээс удамшдаг аж. Ихэвчлэн ээжээс хүүд энэ эмгэг удамшдаг аж.

7. СҮҮ УУХААР ГЭДЭС ЭВГҮЙРХДЭГ БАЙДАЛ
Хүүхдийн өсөлтөд сүү хамгийн их хэрэгцээтэй байдаг. Гэвч зарим хүн сүү уухаар гэдэс нь эвгүйрхэж, гүйлгэх, унгах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Энэ нь мөн л таны гентэй холбоотой гэнэ.

8. АВТОМАШИН ЖОЛООДОХ ЧАДВАР
Хүн болгон автомашин жолоодох чадварт суралцдаг. Гэхдээ сайн жолооч нарын авьяас эцэг эхээсээ удамшдаг аж. Хүн амын 30 хувь нь автомашин жолоодох чадварыг эцэг, эхээсээ өвлөж авсан байдгийг эрдэмтэд тогтоожээ.

9. ОЙРЫН ХАРАА МУУДАХ
Ойрын хараа муудах эмгэг эцэг, эхээс удамших магадлал өндөр байдаг аж. Эцэг, эх нь хоёул ойрын хараа нь эрт муудсан бол таны хараа муудах магадлал 50 хувь байдаг байна.

10. БУСДЫГ ТАТАХ ЧАДВАР
Бусдыг өөртөө татаж, олонд танигдах чадвар хүмүүсийн генд удамшсан байдаг гэвэл та итгэхгүй байх. Гэвч Харвардын их сургуулийн эрдэмтэд удаан хугацааны турш судалгаа хийсний үндсэнд бусдыг татах чадвар удамшдаг төдийгүй ийм хүмүүс илүү олон найзтай байдгийг ажиглажээ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай