УАШТ-2017: Х.Энх-Амар хүрэл медалийн болзол хангалаа

ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж буй.

Эрэгтэйчүүдийн 56 кг-д тоглож буй оюутны дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар хүрэл медалийн төлөө тоглолтод Баянхонгорын Ж.Отгонбатыг ялж, хагас шигшээд шалгарлаа.
Тэрбээр жин өгсөж, 52 кг-д тоглож байгаа нь энэ.

Тэрбээр мөнгөн медалийн төлөө тоглолтод В.Төмөрхуягтай тоглоно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай