“Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх хамтарсан уулзалт боллоо

“Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх хамтарсан уулзалт боллоо

Хүн амын дунд томуу, томуу төст өвчний тохиолдол ихсэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын  “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”  тушаал өнгөрсөн оны 12 дугаар сард гарч хэрэгжиж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг  сайжруулах зорилгоор резидент эмч нарыг нийслэлийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж байна.

 Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 12-нд ЭМХТ дээр  дээрх  тушаалын хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх үүднээс ЭМХТ, НЭМГ болон сургалт эрхлэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтаар тушаалын дагуу зохион байгуулж буй ажлын товч танилцуулга,  нийслэлийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд резидент эмч нар хуваарийн дагуу хэрхэн ажиллаж байгаа болон  үүсч буй бэрхшээлийн талаар сонсож, цаашид хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар харилцан мэдээлэл солилцож зөвшилцлөө.

ЭМХТ-ийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны дарга Ж.Тогтохбаяр уулзалтыг дүгнэн  үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар уулзалтаас гарсан санал, зөвлөмжүүдэд тулгуурлан сургалт эрхлэгч байгуулагуудад чиглэл, үүрэг даалгавар өглөө.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай