Улсын III-р төв эмнэлэг зүрхний хэм алдагдлын эмчилгээг шинээр нэвтрүүллээ

Улсын III-р төв эмнэлэг зүрхний хэм алдагдлын  эмчилгээг  шинээр нэвтрүүллээ

2016 онд УГТЭ-т ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна. 

Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, Америк, Европын орнуудад 20,000-50,000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг байна. Дээрх эмчилгээг эх орондоо нутагшуулснаар зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зорилгоор гадаад руу явах урсгалыг сааруулж, иргэддээ эх орондоо эмчлүүлэх боломж, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоо дээрх эмчилгээ хийлгэсэн иргэний эмчилгээний дундаж зардал 12-14 сая төгрөг болж буй бөгөөд үүний 70 орчим хувийг иргэний Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж, иргэн өөрөө дунджаар 2-4 сая төгрөгийн төлбөр төлж байна. УГТЭ нь 2016 онд нийт 36 хүнд зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг хийж, амбулатороор хэм алдагдалтай  1076 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай