Ц.Нямдорж: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулъя

УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулахыг уриаллаа.

Тэрбээр “Ц.Элбэгдорж Улаанбаатар хотыг ирээдүйгүй, үр ашиггүй хот болгож, хөрөнгө оруулалт битгий хий гэж уриалсан байна.

Найман жилийн турш төр удирдчихаад ийм зүйл ярьж болох уу. Ямар хар элгийн, харийн хүн биш дээ.

Төрийн тэргүүн хүн ингэж гурван сая хүн амтай нийслэл хотоо доромжилж болдог юм уу. Үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг нь хаачсан бэ.

Түүнийг хугацаанаас нь огцруулахгүй бол болохгүй нь ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулахыг УИХ-ын шишүүддээ уриалъя. Хөдөлгөөн өрнүүлье. Хэдийг болтол энэ нөхрөөр ингэж доромжлуулж амьдрах юм бэ” хэмээлээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай