“Централ тауэр”-ийнхныг түгшээсэн америк эрд захиргааны хариуцлага тооцжээ

“Централ тауэр”-ийнхныг түгшээсэн америк эрд захиргааны хариуцлага тооцжээ

“М-Си-Эс” группийн барьсан “Централ тауэр”-т тэсрэх бөмбөг тавьсан гэх дуулиан өнгөрсөн даваа гаригийн үдэш дэгдэж, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй цагдаа, тагнуул, онцгой байдал, зэвсэгт хүчнийхний бэлэн байдлыг шалгаад авсан билээ. АНУ-ын иргэн 52 настай Майкл гэх эр тус барилгын 15 дугаар давхарт байрладаг Дани улсын Өргөмжит консул, “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Одтой уулзах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу сонссон тул бөмбөг тавина гэж сүрдүүлсэн нь Тагнуулын байгууллагынхны шалгалтаар тогтоогджээ.

Орчуулагч бөгөөд зочин угтагч анхнаасаа цагдаагийнханд мэдээллийг буруу өгснөөс ийм үл ойлголцол үүссэн юм байна.

Цагдаа, тагнуулынхны шалгалтаар “Централ тауэр”-ээс ямар ч тэсрэх бодис олдоогүй бөгөөд америк эрд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр захиргааны арга хэмжээ авч, явуулжээ. Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл шүүх гаргах заалт байдаг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай