Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Англи, Хятад хэл дээрх 200 номыг хандивлах арга хэмжээ болно

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Англи, Хятад хэл дээрх 200 номыг хандивлах арга хэмжээ болно

1 дүгээр сарын 12-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 12 дахь өдөр бөгөөд он дуусахад 353 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 15, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2498.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.20, юань 361.50, вон 2.08 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ 2016” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн ШУТ номын сангийн 604 тоотод зохион байгуулагдана.
  2. ХХААХҮЯ-ны хурлын танхимд 09.00 цагт "ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН" болно.
  3. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд 14.00 цагаас болно.
  4. БОАЖЯ-наас зохион байгуулж байгаа “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III бага хурал хоёр дахь өдрөө МУИС-ийн дугуй зааланд үргэлжлэнэ.
  5. 14.00-17.00 цагт ММНБИ-ээс зохион байгуулж байгаа “Хямралыг хяналтаар хазаарлах нь” сэдэвт санхүүчдийн уулзалт хэлэлцүүлэг Corporate convention center-т болно. 
  6. Хүүхдийн номын өргөөнд 13.30 цагт Тайванийн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас Англи, Хятад хэл дээрх 200 номыг хандивлах арга хэмжээ болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Энэтхэг улсад Залуучуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  2. 1951 онд Америкийн алдарт дуучин, гитарчин Крис Белл мэндэлжээ.
  3. 1993 оны энэ өдөр Exo хамтлагийн D.O. мэндэлжээ.
  4. 2016 онд Истанбулд бөмбөг дэлбэрч 10 хүн нас барж, 15 хүн шархаджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай