"Чөлөөт хос"-ыг дахин тоглоно

УДЭТ-ын уран бүтээлчид Италийн алдарт зохиолч, Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжгийг дахин тоглох гэж байна. Жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрүүдэд Ц.Баясгалан /Антония эхнэр/, Э.Тодгэрэл /нөхөр/, Г.Дөлгөөн-Аюуш /профессор нууц амраг/ нар тоглох юм. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгож буйгаар жүжгийн үйл явдал цааш өрнөнө. "Чөлөөт хос” жүжгийг энэ сарын 27, 28-нд УДЭТ-ын тайзнаа тоглоно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай