Монгол бүсгүй “Манжуурын мисс” тэмцээний ялагч болов

Монгол, Орос, Хятад гурван улсын гоо бүсгүйчүүдийн дунд зохиогддог “Манжуурын мисс” тэмцээн ОХУ-д 13 дахь жилдээ  амжилттай болж өндөрлөжээ.

Энэ жилийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 гоо бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн байна. Үүнээс тэмцээний ялагчаар Монгол улсаас оролцсон Н.Мишээлт тэргүүн байр эзэлжээ.

Харин  БНХАУ-ын оролцогч Лю Шухан дэд байранд шалгарсан бол ОХУ-ын оролцогч Павлисова гуравдугаар байрт шалгарсан байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай