С.Жавхлан: Ц.Элбэгдорж өөрөө утаа

УИХ-ын гишүүн С.Жавхлан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв.

Энэ үеэр С.Жавхлан “Өнөөдөр утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Гэхдээ үүнээс хортой, аюултай утаа бол Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч өөрөө утаа юм. Эхлээд энэ хар утаанаас салж байж л монголчууд бид жинхэнэ утаанаас сална. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийг огцроосой гэж хүсч байна. Найман жилийн турш удирдахдаа нэг сар байтугай нэг өдрийн цалингаараа утаанд хордсон хүмүүст аяга сүү ч болтугай авч өгөх сэтгэл гаргаагүй. Ерөнхийлөгчийг огцруулъя гэж уриалъя” хэмээв.

Энэ үеэр С.Жавхлан, Г.Уянга нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсноо мэдэгдлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

Илгээх

Энэ тухай