IJF: Н.Түвшинбаяр олимпод буруу шүүлтийн улмаас ялагдсан

 

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн -100 кг-д зодоглосон олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт, Пан Америкийн аварга, Кубын жүдоч Х.Арментерост юүко үнэлгээгээр ялагдан, тэмцээнээ дуусгасан билээ.

Азербайжан улсын Баку хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны шүүгч, дасгалжуулагчийн сургалтын үеэр тэдний барилдааны бичлэгийг дахин хянаж, хэлэлцээд Н.Түвшинбаяр аваргыг өрсөлдөгчдөө оноо алдаагүйг нь тогтоожээ.

Улмаар дахиж ийм алдаа гаргахгүй байхыг шүүгчдэд санууллаа.

Хэрвээ тухайн үед зөв шүүж, Н.Түвшинбаяр аваргын өрсөлдөгч бөхөд юүко үнэлгээ өгөөгүй бол барилдаан цааш хэрхэн өрнөх байсныг таашгүй.

Магадгүй аварга маань удаах өрсөлдөгчдөө ялсаар олимпоос гурав дахь медалиа хүртэх байсан ч юм бил үү. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)

Илгээх

Энэ тухай