АН-ын даргад нэр дэвшигчид генсекээ "томилоод" эхэлсэн гэв үү

АН-ын даргад нэр дэвшигчид генсекээ "томилоод" эхэлсэн гэв үү

АН-ын шинэчлэлийн их аяны төлөө “гарын таван хуруу” гараанаас гараад 20 гаруй хонож байна. Өнгөрсөн сарын 19-ний өдөр Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар АН-ын даргын суудалд нэр дэвших нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч байсан бол энэ сарын 29-ний өдөр тэдний хэн нь АН-ын даргаар сонгогдох нь шийдэгдэнэ.

Тэгвэл эн тэнцүү өрсөлдөж яваа таван нэр дэвшигч намыхаа даргаар сонгогдохдоо генсек болон нийслэлийн намын хороон даргынхаа томилгоог аль хэдийн хийчихсэн сурагтай.

Ялангуяа жиргээчид тухайн томилгоог нь өөр өөрсдийнхөөрөө тайлбарлан шуугицгааж байна. Сунгаанд оролцсон эрхэм гишүүд "АН-ын шинэчлэл эхэлж байна" гэсэн уриатайгаар кампанит ажлаа өрнүүлж, өөрсдийнхөө багийг мэдлэг туршлагатай "мэргэжлийнхнээр" бүрдүүлэхээр зорьж буй бололтой.

Тодруулбал, 

  1. Ж.Батзандан АН-ын дарга болвол генсекээр Г.Уянга ажиллаж, Нийслэлийн Ардчилсан намын даргаар О.Магнай ажиллаж магадгүй гэнэ. 
  2. Л.Гантөмөр АН-ын дарга болвол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдоржид намынхаа тамгыг "атгуулж", Л.Гантөмөр өөрөө генсек болж, Нийслэлийн Ардчилсан намын даргаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр болж магадгүй хэмээн шуугиж байна. 
  3. Н.Алтанхуяг АН-ын дарга болвол генсекээр Л.Гансүх, Нийслэлийн Ардчилсан намын даргаар Ш.Түвдэндорж ажиллаж магадгүй. 
  4. Д.Эрдэнэбат АН-ын дарга болвол генсекээр Н.Батбаяр, Нийслэлийн Ардчилсан намын даргаар Б.Гарамгайбаатар болох сурагтай.
  5. С.Эрдэнэ АН-ын дарга болвол генсекээр Р.Амаржаргал, Нийслэлийн Ардчилсан намын даргаар н.Нүрзэд ажиллах  сурагтай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай