Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч зүү залгив

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч зүү залгив

Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хааж буй залуус шантарсандаа зүү залгих зэргээр эрүүл мэнддээ хохирол учруулан, чөлөөлөгдөх тохиолдол цөөнгүй гардаг. Зарим тохиолдолд удирдлагынхаа өгсөн үүргийг гүйцэтгэж байгаад ч эрүүл мэндээрээ хохирдог явдал бий. Саяхан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Д зүү залгиж эмнэлэгт хандсан байна.

Ямар шалтгааны улмаас ингэх болов гэдгийг тогтоохоор цагдаагийнхан, ЗХЖШ-ынхантай хамтран шалгаж буй юм билээ. Энэ явдлаас өмнө Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байлдагч гараа гэмтээсэн бөгөөд мэс засал хийж хурууг нь тайрахаар болсон гэнэ. Үүнийг ангийнх нь удирдлага дээд газартаа мэдэгдэлгүй нэлээд хэд хоног нууцалсны эцэст хагалгаа хийлгэх болж ЗХЖШ-т мэдээлсэн гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай