Авто зам дагуу мод, нүүрс худалдахыг зөвшөөрөхгүй

Долоон буудал, Дэнжийн мянга, Дарь-Эх гээд хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын авто замын дэргэд мод, нүүрс худалдах цэг олон бий. Хэрэгцээний түлшээ авахын тулд иргэд зайлшгүй “Цайз” захыг зорих болдог учир худалдан авагчдадаа ойр ийм цэг олширсон гэж болно. Тэгвэл авто замын дэргэд болон нийтийн эзэмшлийн талбайд мод, нүүрс борлуулахыг хориглохоор болжээ. Жил бүр ийм арга хэмжээ авдаг ч энэ удаагийнх онцлогтой.

Өнөөдрөөс эхлэн хоёрдогч түүхий эд, хуучин дугуй, автомашины аккуммуляторыг авто замын дэргэд худалдах, худалдан авахыг давхар хориглох гэнэ. Харин дүүргүүдийн Засаг дарга нар мод, нүүрс худалддаг тодорхой цэгүүдийг дүүргийнхээ нутаг дэвсгэрт байгуулах аж. Цэгүүдийг аль болох иргэдэд ойр газарт байгуулах юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай