Хэвлэл мэдээллийн байгууллагууд УТААНЫ эсрэг хамтдаа тэмцэнэ

GoGo мэдээний агентлаг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтдаа утааны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхийг уриалж байна. Энэхүү уриалгад "Монгол Ньюс" компанийн хэвлэл мэдээллийн байгууллагууд /ӨНӨӨДӨР сонин, www.unuudur.mn, Ubpost сонин/ нэгдэж байна.

ЗОРИЛГО: 

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчийг нэгтгэн, нэгдсэн хүчээр утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардах. Public awareness буюу олон нийтэд мэдэгдэх, олон нийтийг нэгтгэх шаардлагатай болжээ. Учир нь одоо учраад байгаа аюултай нөхцөл байдлыг олон нийтээр хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байгаа учир өөрсдийгөө хамгаалахгүй, аюулыг ухаарахгүй байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА: 

Телевизүүд тарааж өгсөн утааны дүрсийг, текстийн хамт нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт эфиртээ 30 секундын хугацаатай барих, сонингууд нэгдүгээр сарын 11-ний дугаарын тэргүүн нүүрэндээ нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтлэх, сайтууд нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт тэргүүн онцлохдоо нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтэлнэ. 

Текст: Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!! 

Монгол Улсын хэмжээнд 101 сонин /үүнээс өдөр тутмын сонин 10 гаруй/, 131 ТВ,  98 мэдээллийн сайт үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар дараах хэвлэл мэдээллийн байгууллагууд бидний уриалгыг дэмжин, хамтарч ажиллахаа мэдэгдээд байгаа аж.

  1. МҮОНТВ 
  2. Боловсрол ТВ
  3. Монгол HD
  4. NTV
  5. ТВ5
  6. UBS
  7. C1
  8. ETV
  9. ECO телевиз
  10. ЛХА ТВ
  11. Bloomberg TV Mongolia
  12. OTV
  13. VTV
  14. Засгийн газрын мэдээ сонин
  15. Өнөөдөр сонин
  16. Өглөөний сонин
  17. Үндэсний шуудан
  18. Монголиан экономи сэтгүүл 
  19. News.mn
  20. unuudur.mn
  21. dnn.mn
  22. view.mn
  23. itoim.mn
  24. mongolcom.mn
  25. chuhal.mn
  26. tugeene.mn
  27. time.mn
  28. times.mn
  29. zindaa.mn
  30. mnews.mn
  31. mass.mn
  32. Ikon.mn 
  33. Unread.today
  34. Infomongol.mn
  35. Niislel.mn 
  36. Barilga.mn
  37. Newscom.mn
  38. cityinfo.mn
  39. shuud.mn
  40. Шинэ Монгол радио
  41. I marketing суваг агентлаг

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай